Дархан-Уул аймагт дахин нэг сэжигтэй тохиолдол тусгаарлагдсаныг ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан мэдээлж байна. Тус иргэн нь нийслэлд болсон "Хархан нүдэн" тоглолтыг үзсэн гэх өгүүлэмжтэй байгаа төдийгүй эрүүл мэндийн байдлын хувьд ч сэжигтэй байгаа аж. Одоогоор шинжилгээний хариу гараагүй гэнэ.
Цаашлаад нөхцөл байдал хүндэрч байгаа эсэх дээр одоогоор хэлэхэд эрт байна гэдгийг салбарын сайд онцлов.
Дашрамд дурдахад УОК-оос өнөөдөр 23:00 цагаас эхлэн машин, хүний хөдөлгөөнийг хязгаарлах, хатуу хориглолт тавихад анхаарна гэв.
Эх сурвалж: shuurhai.mn Б.ЗАЯА