fbpx Яагаад хөрөнгө оруулагчид Хятадын банкуудын хувьцаанд “шуурч” эхлэв?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 28 секунд

Яагаад хөрөнгө оруулагчид Хятадын банкуудын хувьцаанд “шуурч” эхлэв?

2018 он гарсаар Хятадын банкуудын хувьцааны арилжаа огцом өсчээ. Ийнхүү сүүлийн гурван жилийн хугацаанд анх удаа урд хөршийн банкуудын хувьцааны арилжаанд өсөлт ажиглагдлаа. Зах зээлийн тоглогчид өмнө нь Хятадын санхүү, зээлийн салбарын үнэт цаасыг хөрөнгө оруулалтын бус актив гэж харж, шинжээчид ч санхүүгийн хөөсрөл үүсэх эрсдэлтэйг анхааруулдаг байсан.

Энэ сард China Construction Bank болон Industrial & Commercial Bank of China гэх Хятадын хоёр томоохон банкны санхүүжилт сүүлийн гурван жилийн хугацаанд анх удаа цэвэр активаасаа давлаа. Хятадын эрх баригчид банкны салбарын хяналтыг чангатгах бодлого амжилттай явуулж байгаатай үүнийг шинжээчид холбон тайлбарлаж байна. Мөн юанийн ханшийн өсөлттэй ч уялдуулж байгаа юм. Хөрөнгө оруулагчдын “өөдрөг” байдал дэлхийн томоохон банкны тогтолцооны эрсдэл харьцангуй буурсныг илтгэж байна уу?

Энэ оны 1-р сарын байдлаар Хятадын банкуудын хувьцааны ханш огцом өсөлт үзүүлсэн. 2015 оны биржийн хямралын дараагаар ийм өсөлт ажиглагдаагүй байсан юм. Хонконгийн хөрөнгийн биржийн голлох индекс Hang Seng Index 12-р сар гарсаар 17% өсөлт үзүүлжээ. Банкны салбарын үнэт цааснууд хамгийн өндөр өсөлт үзүүлж байна. Тодорхой хэмжээний далд эдийн засаг, “ашиггүй” өрийн хэмжээ нэмэгдэж байгаа болон ашиг тааруу зэрэг шалтгаанаар банкны салбарын үнэт цаасыг өмнө нь хөрөнгө оруулалтын бус актив гэж хардаг байжээ.

Хятадын томоохон банкуудын хувьцаа сүүлийн гурван жилд дундаж үнээс доогуур арилжаалагдаж байсан. 2018 он гарсаар байдал эсрэгээр эерэг тийш эргэж байна. China Construction Bank болон Industrial & Commercial Bank of China банкуудын санхүүжилт сүүлийн гурван жилийн хугацаанд анх удаа цэвэр активаасаа давлаа.

Дэлхийд 4-т жагсах Agricultural Bank of China банкны хөрөнгө өнгөрсөн нэг сарын хугацаанд 21% өсчээ. Харин Bank of China болон China Citic Bank банкных – 19% нэмэгдсэн байна.

Үнэт цасны арилжаа эрчимжсэн явдалд мөн олон улсын бусад өрсөлдөгчидтэй харьцуулахад мэдэгдэхүйц хямдрал санал болгож байгаа бодлого ч нөлөөлжээ. Хувьцааны зах зээлийн үнэлгээг жилийн ашигт харьцуулсан “үнэ/ашиг” гэх коэффициент Хятадын нийтийн банкуудын хувьд одоо 7.1 байна. Энэ нь Америкийн банкуудаас хоёр дахин бага, Японы банкуудаас 1.6 дахин бага үзүүлэлт. Bloomberg агентлагийн шинжээчид энэ тооцоог хийжээ. Хувьцааг дутуу үнэлснээс энэ коэффициент бага үзүүлэлттэй гардаг гэж эдийн засагчид тайлбарлаж байна.

Хувьцааны арилжаанд юанийн ханшийн өсөлт ч дэмжлэг үзүүлж байна. Он гарсаар америк долларт харьцах хятад юанийн ханш 3.8% өсчээ.

Хонконгийн англи хэлээр хэвлэгддэг South China Morning Post сонин Bank of China банкны мэдээлэл дээр тулгуурлан, Хятадын банкуудын орлого 2018 онд өмнөх оноос 7.7% өсөлт үзүүлнэ гэж таамаглажээ. Өнгөрсөн онд өсөлт 5% байв.

Хөрөнгө оруулагчдын итгэл найдварыг шинжээчид Ши Жиньпин удирдагчийн хэрэгжүүлж буй бодлого санхүүгийн зах зээлийн эрсдлийг бууруулна гэж найдаж байгаатай холбож байна. Мөн бодлогын хүүг нэмэгдүүлж байгаа нь ашиг орлогыг ч өсгөнө гэж харж байгаа юм.

“Гэмт хэрэгтнүүд”
Хятадын топ-10 жагсаалтад багтдаг банк өөрсдийн ашиггүй активаа нуун дарагдуулахын тулд зээлийн баримт бичиг хуурамчаар үйлдсэн нь тогтоогдсон. Гэсэн ч энэ мэдээлэл банкны салбарын өсөлтөд төдий л сөрөг нөлөө үзүүлээгүй. Хятадын Банкны үйл ажиллагаа зохицуулах хороо (CBRC) Shanghai Pudong Development Bank Co. банкийг 462 сая юанийн гүйлгээгээ нуун дарагдуулсанд буруутгаж, их хэмжээний торгууль оногдуулжээ.

Буцалтгүй зээл өнөөдөр Хятадын банкуудын гол асуудал болоод байгаа. Санхүүгийн тогтолцооны эдийн засгийн өсөлтийг хангахын тулд БНХАУ олон жилийн туршид хямд зээл олгосон. Үр дүнд нь “ашиггүй” зээлийн тоо өссөөр байгаа. Ингэхдээ ийм төрлийн зээлийн тоо тодорхойгүй, янз бүрийн үнэлгээгээр өөр өөр үзүүлэлттэй гарсаар байна.

Хятадын Банкны үйл ажиллагаа зохицуулах хорооны (CBRC) мэдээллээр, хугацаа нь хэтэрсэн зээлийн тоо 2017 оны 9-р сарын 30-ны өдрийн байдлаар 1.74% байна. Bloomberg агентлагийн Хятадын банкны ажилтнууд дунд явуулсан судалгаагаар үүнээс ч өндөр үзүүлэлттэй гарчээ. Хонконгийн хөрөнгө оруулалтын банк CLSA  2015 онд хугацаа нь хэтэрсэн зээлийн хэмжээг 15-19% байна гэж тооцоолж байв.

Өнгөрсөн сарын эхээр Reuters агентлаг CBRC далд банкны тогтолцоо, банк хоорондын гүйлгээнд илүүтэй анхаарал төвлөрүүлэн ажиллах болсныг мэдэгдсэн. Байгууллагын удирдлага, ипотекийн зээлийн дүрэм зөрчсөн тохиолдолд, мөн “ашиггүй” актив байрлуулсан тохиолдолд чанга хатуу хариуцлага тооцохоор болжээ.

Тогтвортой байдлын тухай ярих эрт байна
Эрсдэл буурч, салбарын хяналт чангарснаар банкны тогтолцооны төвлөрөл нэмэгдэхвий гэж шинжээчид нэг талаас болгоомжилж байна. Далд зээл олголтод оролцоогүй томоохон банкууд шинэ дүрэм журам хэрэгжсэнээр ашиг хүртэнэ.

Deutsche Bank AG  банкны үнэлгээгээр 2017 оны эхний хагаст Хятадын дөрвөн том банкны (Industrial & Commercial Bank of China, Bank of China, China Construction Bank болон Agricultural Bank of China) олгосон ашиггүй зээлийн хэмжээ 2% байгаа бол бусад банкнуудын хувьд энэ тоо 17% байна.

Хятадын Ардын банкны (PBOC) мэдээллээр, 2016 онд далд банкны хөрөнгө 253 их наяд юаньд ($38 их наяд) хүрч, Хятадын албаны ёсны салбарын 109%-тай тэнцэх болжээ.

Далд зээлтэй тэмцсэнээр томоохон бус банкуудын ажил буурна гэж шинжээчид харж байна. Мөн CBRC банкны явуулж буй бодлого нь тэдгээр банкны санхүүжилтийн гол эх үүсвэрийг хөндөнө гэж үзэж байна.

Эерэг өөрчлөлтийг үл харгалзан, шинжээчид Хятадын банкны тогтолцоо тогтворжиж байгаа тухай ярихад эрт байна гэж үзлээ. Bloomberg Economics агентлагийн тооцоогоор, өнөөдрийн энэ өсөлт хэвээр хадгалагдвал 2022 онд БНХАУ-ын нийт өр ДНБ-ийн 327%-д хүрэх нь ээ.

Эх сурвалж: www.tv5.mn

“Михаэль Коолхаас” жүжгийн албан ёсны нээлт энэ сарын 10-нд болно
“Михаэль Коолхаас” жүжгийн албан ёсны нээлт энэ сарын 10-нд болно
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​