ХӨСҮТ дөнгөж сая шуурхай мэдээлэл дамжууллаа. Ковид 19 халдварын тохиолдол өнөөдөр 11 цагаас хойш 8-аар нэмэгджээ. Ингэснээр нийт тохиолдол 424 болж байна.
Эдгээр хүмүүсийн дунд Тирийн жолоочийн хавьтлаас нэг хүн, мөн 20-нд хилийн чанадаас ирсэн хүмүүсийн давтан шинжилгээгээр 4, мөн нэг эмчээс халдвар илэрчээ.
Халдварын тохиолдол өдөр бүр нэмэгдэх хандлагатай болж байгаа учраас халдвар хамгааллын дэглэмийг чанад сахихыг анхааруулж байна.
Эх сурвалж: shuurhai.mn Б.ЗАЯА