Ковид 19 вирусийн халдварын нөхцөл байдал ХӨСҮТ-өөс өгч байгаа мэдээллээр өнгөрсөн 24 цагийн хугацаанд 2-оор нэмэгдэж нийт тохиолдол 428 болжээ.
Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмбаа 2020 оны 11 дүгээр сарын 14-нд 814 хүнд шинжилгээ хийхэд хоёр хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. ХӨСҮТ-ийн хүлээн авах тасгаар ирсэн 28, тандалтын зорилгоор хийсэн 28 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Тээврийн жолоочийн ойрын хавьтлын хоёр хүний давтан шинжилгээнд коронавирус илэрлээ. Тухайн голомтод батлагдсан тохиолдол ес боллоо. Манай улсад коронавирусийн батлагдсан тохиолдол 428 байна” гэв.
Эх сурвалж: shuurhai.mn Б.ЗАЯА