Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн “Тосон-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 75 км-т,Ө- 47°00’00”, У-116°16’12/// энэ сарын 13-ны өдрийн 08:41 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон г Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргааас тодруулахад уг газар хөдлөлт “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн ажилчдад чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй гэжээ.
Эх сурвалж: shuurhai.mn Б.ЗАЯА