Сэлэнгэ аймгийн харьяат 74 настай иргэний халдвартай үедээ Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээр зорчсонтой холбогдуулан тус аймагт өргөн хүрээний шинжилгээ хийх ажил сүүлийн өдрүүдэд өрнөж байгаа юм. Сүүлийн шинжилгээний хариу өчигдөр орой гарч, нэг сэжигтэй тохиолдол илэрснийг Дархан-Уул аймгийн Онцгой комиссоос дөнгөж сая мэдээллээ.
10302 иргэнийг түргэвчилсэн оношлуураар шинжилснээс 583-д нь PCR шинжилгээг хийсэн байна. Сэжигтэй тохиолдол илэрсэнтэй холбогдуулан аймгийн хэмжээнд өнөөдөр 06:00 цагаас эхлэн 24 цагийн хугацаанд тэг зогсолт хийснийг мэдэгдлээ. Энэ хугацаанд бүх хөл хориог хатуу хориглож, сэжигтэй тохиолдлын ойрын болон дам хавьтлыг тогтоож шинжлэх аж. Одоогоор ойрын хавьтлаар 60 орчим хүнийг тогтоогоод байгаа гэнэ.
Сэжигтэй шинжилгээний сорьцыг ХӨСҮТ руу яаралтай хүргүүлснийг энэ хурлын үеэр мэдэгдэв.
Эх сурвалж: shuurhai.mn Б.ЗАЯА