Улаанбаатар хотод Коронавирусийн дахин 2 тохиолдол илэрчээ. Тодруулбал, Улаанбаатар төмөр замын ажилтан нэг, мөн Хүүхдийн ордонд нэг сэжигтэй тохиолдол илэрчээ.
Энэ асуудлаар УОК яг одоо хуралдаж байгаа аж.
Үүнтэй холбогдуулан хөл хориог улам чангатгаж байгааг яг одоо албаныхан мэдээлж байна. Тодруулбал, нийтийн тээврийн үйлчилгээний явах хугацааг богиносгож өглөө 07-10 цаг, орой 17-20 цаг хүртэл явуулахаар болжээ. Түүнчлэн явган хүний хөдөлгөөн ч энэ хугацаанд байх ёстойг Хотын дарга мэдэгдлээ.
Сэжигтэй тохиолдлын талаар бид дахин мэдээлэх болно.
Эх сурвалж: shuurhai.mn Б.ЗАЯА