
Өнгөрсөн шөнө буюу 2020 оны арваннэгдүгээр сарын 17-18 нд шилжих шөнө Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Төмөр замын ажилтнаас коронавирусын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Иймээс Тус үйлдвэрийн тээврийн ложистикийн 172 ажилтанг гэр гэрт нь тусгаарласан байна. Шинжилгээний хариуг баталгаажуулахаар ХӨСҮТрүү илгээжээ.