fbpx Хогоор бордсон үхрийн мах 2000 төгрөгөөр аваарай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
13 минут 19 секунд

Хогоор бордсон үхрийн мах 2000 төгрөгөөр аваарай

 

2018.02.01. Улаанчулуутын хогийн цэг. Тавьсан будаа хөлддөггүй таван ес эхэлсэн хэдий ч, жавар тачигнасан хүйтэн өдөр хүн, үхэр хамтдаа хаа сайгүй “бэлчиж” хог сэндийчэн хоол эрж, дээгүүр нь элээ, хэрээ гуаглан ниссэн дүр төрх өнөөх л хэвэндээ. Биднийг өнгөрсөн арваннэгдүгээр сарын дундуур анх очиход хогийн цэгийг цас нэвсийтэл дарж, тэр их овоолсон, хур хогноос ялгарах өмхий, самхай үнэр нь харьцангуй дарагдсан байсан. Харин энэ удаад цасгүй болж бараантсан хогийн цэгээс элдэв янзын эвгүй үнэр хамар цоргиож, өмсөж явсан хувцсанд шингэж байгаа гэж бодохоос сэжиг төрж, огиудас хүрнэ.

Хэдий наашилж яваа цаг ч энэ өдөр жихүүн салхитай, шороо шуургатай, цаанаа л нэг зэврүүн, саарал орчин биднийг угтаж, хар бараан амьдрал нүүрлэх мэт сэтгэгдэл төрүүлж, дотор тавгүйтүүлэх юм. Угаас ямар ч нарлаг өдөр байсан хогон идэштнүүдийн амьдрал, орчны дүр төрх ямар ч цаг үед ингэж л харагдах биз ээ. Биднийг 16.00 цагийн үед очиход эр, эм, хөгшин залуу олон хүн энэ өдрийн ажлаа дуусгасан бололтой шуудайтай хогоо үүрэн хогийн цэгийн баруун талын уулыг даваад, гэр гэрийн зүг алхаж яваа харагдав. Тэдэнтэй зэрэгцэн 100 гаруй үхэр хэнээр ч туулгахгүй ар араасаа цуван хогийн бэлчээрээсээ хашаа руугаа буцаж байв.

Үхэрнүүд хогоос ногооны хальс л түүж иддэг гэж эзэд нь өөрсдийгөө өмгөөлөв 

Тэдгээр үхрийн зүсийг мэдэхийн эцэсгүй, бүгдийнх нь арьс хог, шавхайтай хутгалдаж, хэвлий хэсгийнх нь үс, ноос нь тосонд хутгалдсан мэт зууралдан бөөгнөрч, доош салбайн унжсан байх юм. Нэг жимээр сурцтай нь аргагүй алхлах үхэрнүүдийн зарим нь хог идэж байгаад хоншоороо лааз, шилэнд урж, зүссэн бололтой цус, нөжөө асгаруулж, өнөөхөө долоосоор сажилна. Харин өөр нэг үхэр цэнхэр өнгөтэй гялгар уутыг явуут дундаа яг л бохь шиг зажлаад залгиж орхив.

“Үхэрнүүд хогийн цэг дээрээс зөвхөн ногооны хальс л түүж иддэг. Өөр юм иддэггүй” гэж өөрсдийгөө өмгөөлсөн малчид болон мэргэжлийн байгууллагын хүмүүсийн үг худал гэдгийг хоёр нүдээрээ, хоёр ч удаа харж байгаа минь энэ. Үнэндээ тэд юу л бол юуг ч иддэг хогон идэштнүүд болжээ. Биднийг өнгөрсөн арваннэгдүгээр сард очиход үхэрнүүд гялгар уут, аяга таваг угаадаг парлон, картон цаас гээд бүгдийг хамаад залгиж байсан нь одоо ч нүдэнд тод харагдана. 

Хамгийн гол нь, нийслэлээс ердөө 15-хан километрийн зайтай Нарангийн энгэрт орших Улаанчулуутын хогийн цэг дээр хүн, үхэр нийлж хогон идэштэн болсон тухай бид бишгүй л олон сонсож, харж, бичиж байсан удаатай. Тэгвэл хогийн цэг дээр бэлчиж буй үхэрнүүдийг ямар хэрэгцээнд, яах гэж малладаг вэ? гэсэн асуулт эрхгүй төрж, хариулт хайж, өнгөрсөн арваннэгдүгээр сард тийш очсон юм. Гэтэл бидний таамаглаж байсан тавгүй бодол үнэн болох нь нотлогдов. Үнэн хэрэгтээ тэндхийн айлууд үхрээ албаар хогийн цэг дээр идээшлүүлж, тарга тэвээрэг авахуулаад хавар, намрын цагт мах, сүүг нь нийслэлчүүдийн хүнсэнд нийлүүлдэг болохыг хөдлөшгүй нотлох баримтаар дэлгэж, “Улаанбаатарчуудад тавагласан улаанчулуутын хог” эхний цуврал сурвалжилгаа нийтэлж билээ.

Тэрхүү нийтлэлийн дараа Сонгинохайрхан дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Н.Мөнгөн-Эрдэнэ хэмээх залуу бидэнтэй холбогдож, “Бид тэдгээр үхрийг ирэх онд (2018 он) бүгдийг нь хотоос гаргана. Малчид нэг үхрээ нэг сая төгрөгөөр үнэлж байгаа. Бидэнд одоогоор 300 сая төгрөг байхгүй учир устгалд оруулж чадахгүй байна. Тиймээс махны экспорт яригдаж байгаа энэ үед 300-хан үхрийн асуудлыг олон нийтэд дэлгэмээргүй байна” гэсэн хачирхалтай тайлбар өгч байсныг уншигчид санаж байгаа байх.

Улаанбаатар хотод амьдарч буй 1.3 сая иргэний хүнсний аюулгүй байдалтай холбоотой асуудалд ийн тоомжиргүй хандсан нь асуудлыг нийслэлийн ИТХ-ын дарга, Нийслэлийн Засаг даргын сонорт хүргэхээс аргагүйд хүргэж “Монгол хүний амь нас 300 сая төгрөгөөс хямд гэв үү” хэмээх хоёр дахь цуврал сурвалжилга, нийтлэл бичсэн юм. Үүнээс хойш хоёр сар гаруй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд нийслэл, дүүргийн удирдлагууд ямар ажил хийсэн бол. Манай нийтлэл үр дүнд хүрч чадав уу гэсэн асуултыг нэхэн Нарангийн энгэрт байх Улаанчулуутын хогийн цэгийг дахин зорьсон минь энэ. Тэр хавьд мал маллаж байгаа гурван айлаар орлоо.

Эхний айл хашаандаа 10 орчим тугал хашчихсан байв. 40 эргэм насны эхнэр, нөхөр хоёул 80 орчим насны ээжтэйгээ амьдардаг гэх. Тэд Зайсанд амьдардаг Б-гийн 16 үхэр, есөн тугалыг малладаг аж. Одоо 16 үхрийн тав нь хээлтэй байгаа бөгөөд тугалнуудаа өвс, хивэг, будаагаар тэжээдэг болох нь хашаандаа хураасан тэжээлээс нь харж болохоор. “Эзэд нь өөрсдөө сүү, махаа ирж авдаг. Хаана худалддагийг нь мэдэхгүй. Бид сарын 500 мянган төгрөгийн цалин авч, малыг нь хариулдаг” гэж гэрийн эзэн эр хэлэв. Дараа нь бид Д.Цогийнхоор орсон юм. Тэрбээр “Манайх Өвөрхангай аймгаас хот хүрээ газар бараадан таван жилийн өмнө 10-аад үхрээ туун энд ирж суурьшсан. Анх мах, сүүгээ худалдахад ойр юм болов уу гэж санаж энд ирсэн. Одоо 21 үхэр, 10 тугалтай. Хавар, намрын цагт л малаа төхөөрч, ченжүүдэд худалддаг юм.

Одоо олигтой тарга, тэвээрэг аваагүй учраас үнээнээс сүү гарахгүй байгаа. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын сүүлчээр дүүргээс хүмүүс ирж, ирэх тавдугаар сарын 1 гэхэд нүүсэн байгаарай гэж сануулсан. Нүүдэг л байх даа. Өвлийн хүйтэнд хаачих вэ дээ. Дулаан орохоор бидэнд газар зааж өгнө гэсэн” гэв. Ийн хоёр дахь айлаар орж, дараагийн айлын хаалгыг татахад 40 гаруй насны залуу хашсан тугалнууддаа өвс хаяж өгч байхтай таарав. Түүнийг н.Хүрэлбаатар гэдэг. “Би хүний, өөрийн нийлсэн 40 гаруй үхэр малладаг. Өөрт 20 гаруй тооны үхэр, мөн тооны тугал бий. Малынхаа махыг дулаан орохоор ченжүүдэд нэг килограмыг нь 2000-3000 төгрөгийн хооронд худалддаг.

Хавар, намрын цагт л малаа төхөөрч, ченжүүдэд худалддаг аж 

Тарга сайтай үхэр 170, тааруу нь 110 кг татна. Мал эмнэлгийн газрынхан саяхан ирээд хогийн цэг дээрх үхэрнүүдээс шинжилгээ аваад явна лээ. Шууд л барьж аваад гүрээний судаснаас нь цусны шинжилгээ авчихдаг юм билээ. Ирэх тавдугаар сар гэхэд нүүгээрэй гэсэн. Хог идээд сурчихсан үхэр өвсөөр хооллож чадахгүй. Иймд бүгдийг нь төхөөрч таарах байх. Харин тугалнууд өвс иддэг. Энэ хэдийгээ аваад нүүнэ дээ” гэсээр хийж байсан ажлаа үргэлжлүүлэв. Биднийг анх очсон үеийг бодоход үхэрнүүдийн тоо харьцангуй цөөрчээ. Тэр үед барагцаагаар 300 гаруй тооны үхэр байсан бол энэ удаад нүдэн баримжаагаар тоолбол 200 гаруй л үлдсэн байлаа.

Магадгүй манай нийтлэлийн дараа малтай айлуудыг хотоос гаргах ажил эрчимжиж, бага ч болов үр дүн гарсан бололтой. Харин тавдугаар сар гэхэд энд үлдсэн айлууд нүүх эсэхийг харах л үлдлээ. Гэхдээ Хүрэлбаатарын хэлсэнчлэн өвс идэж чаддаггүй үхэрнүүдийг нядалж, махыг нь хүнсэнд нийлүүлэх юм бол нийслэлчүүд бид 200 орчим хогон идэштний махаар хооллож дууссаны эцэст энэ асуудлаас нэг юм салах бололтой.

ЗГМ: ТОДРУУЛГА

Л.Тулгабаатар: Малтай айлуудыг тавдугаар сарын 1-н гэхэд нүүлгэнэ

Улаанчулуутын хогийн цэг дээр бэлчиж буй 200 гаруй үхрийг цаашид хэрхэх талаар Сонгинохайрхан дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Тулгабаатараас тодрууллаа.

-Улаанчулуутын хогийн цэг дээр хэчнээн айлын хэдэн үхэр бэлчиж байна вэ. Эдгээр үхрийг хэзээ хотоос гаргах вэ? 
-Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд хориглосон бүсийн 13 хороонд 8392 толгой мал бүхий 249 өрх амьдарч байна. Үүнээс, Улаанчулуутын хогийн цэг дээр нийт есөн өрхийн 204 орчим мал байгаа. Тооллогоор 203 үхэр, нэг адуу бэлчиж байгааг тогтоосон. Хориглосон бүсэд байгаа олон тооны малыг ирэх тавдугаар сарын 1-н гэхэд хотоос гаргах сануулгыг малчдад өгсөн.

-Хог идсэн үхрийн махыг нийслэлчүүдийн хүнсэнд нийлүүлдэг. Малчид хотоос гарахдаа үлдсэн 200 гаруй үхрийг нядалвал яах вэ? 
-Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн Засаг дарга А/592 дугаар захирамж гаргаж, хотод байгаа малыг хотоос гаргах чиглэл өгсөн. Энэ хүрээнд дүүргийн Засаг дарга мөн захирамж гаргаж, хориглосон бүсээс мал амьтныг гаргаж, зөвшөөрсөн бүс рүү шилжүүлэх Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийнхэн малын эзэдтэй уулзаж, малыг нь худалдан авах эсвэл заасан газарт нүүх санал тавьсан байгаа. Одоогоор дөрвөн хорооны таван өрхийн 52 толгой малыг бид худалдан авч, мах боловсруулах компаниудад нийлүүлсэн.

Гэхдээ энэ дунд Улаанчулуутын хогийн цэг дээр бэлчиж байсан үхэрнүүд байхгүй гэдгийг хэлье. Мөн 545 мал бүхий 22 өрхөд дүүргийн 21 дүгээр хороонд газар олгохоор судалж байна. Хогийн цэг дээрх малыг нядалж хүнсэнд нийлүүлэх эсэхэд бид биш мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавьж ажиллана гэлээ. Улаанчулуутын хогоор хооллодог үхэр, малын мах, сүүг улаанбаатарчуудын хүнсэнд нийлүүлэх эсэх асуудал Сонгинохайрхан дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн түшмэлд лавтайяа үл хамаарах юм байна гэж ойлголоо. Гэсэн ч хөхөө өвлийн хүйтнээр хэдэнтээ тус хогийн цэгийг зорьж, бэлтгэсэн сурвалжилга, нийтлэлийн маань үр дүн гарч, тавдугаар сар гэхэд хогийн цэг бараадсан хүн, малын асуудлыг шийдэж, тодорхой газар заан нүүлгэх шийдвэрийг хотоос гаргахаар болсонд урамтай байна.

“Ямар зорилгоор, яах гэж энэ сэдвээр бичээд байгаа юм. Бид нар энэ малыг хогийн цэгт хашаад байгаа юм уу” хэмээн омогдон загнах нэгэн ч байсан. Энэ удаад нэрийг нь дурдаад яахав гэж бодлоо. Харин хүнсний аюулгүй байдал Монгол Улсад хэрхэн алдагдаж, хэн нэгний хариуцах учиртай хяналт шалгалт суларснаас хэчнээн монгол хүний амь нас эрсдэлд орж, эдгэшгүй өвчин зовлонд нэрвэгддэгийн шалтгааныг олохын төлөө л Улаанчулуутын хогийн цэгийг зориод байсан юм шүү гэдгээ эрхэм тэдгээр түшмэлд хэлэх байна.

Б.Бямбасүрэн

Засгийн газрын мэдээ

Бензиний эдийн засаг ба “цагаан заан”
Бензиний эдийн засаг ба “цагаан заан”
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​