fbpx О.Амгаланбаатар: Алтайгаас Улаанбаатарынханд захын үнээр хүнс, мах хүргэж үйлчилнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 57 секунд

О.Амгаланбаатар: Алтайгаас Улаанбаатарынханд захын үнээр хүнс, мах хүргэж үйлчилнэ

Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар Улаанбаатар хотод байгаа алтай нутгийн иргэддээ болон алтай нутгаас өвлийн идэш, хүнсний хэрэглээгээ татаж хэрэглэдэг хотын иргэдэд хандаж хотын захын үнээр “Хүнс хүргэх”  ажлыг санаачлан зохион байгуулахаар болсноо мэдэгдсэн юм. Энэ талаар түүнээс тодруулж, ярилцлаа.

-Таны санаачилсан хотын иргэддээ “Хүнс хүргэх” үйлчилгээний талаар тодруулах гэсэн юм?

-Энэ бол зөвхөн миний санаачилга биш Говь-Алтай аймгийн Засаг даргын зөвлөлөөс гаргасан хамтын санаачилга юм. Корона цар тахлын улмаас бүх л хүмүүсийн санаа зовж байна. Хамгийн гол нь хүний дархлаа сайн чанарын хүнсний бүтээгдэхүүний хэрэглээнээс хамаардаг. Тиймээс Улаанбаатар хотод байгаа Говь-Алтай аймгийн иргэдэд хүнс, мах хүргэх ажлыг зохион байгуулахаар боллоо. Нэгдсэн арга хэмжээний хүрээнд хүнс, махыг бүх сумын төв дээр 11 дүгээр сарын 24-ний дотор бэлэн байлгаж, 11 дүгээр сарын 25-нд сумдаас, аймгийн төв Есөнбулаг суманд төвлөрүүлж,  11 дүгээр сарын 28-ны өдөр Есөнбулаг сумаас Улаанбаатар хотод очсон байхаар зохион байгуулна гэсэн төлөвлөгөөтэй байна.

-Тээврийн зардал яах вэ?

-Сумаас аймаг, аймгаас Улаанбаатар хот орох тээврийн зардлыг хүнс, мах илгээж буй болон хүлээн авагч хариуцах юм. Бид хүргэлтийг зохион байгуулж иргэд маань өөрсдөө ачаа тээврийн кг-ийн 100-150 төгрөгийн зардлаа төлөх юм.

-Улаанбаатарт байгаа иргэдээ татан авах арга хэмжээг зохион байгуулаач гэсэн хүсэлт их байгаа. Энэ талаар ямар арга хэмжээ авах боломжтой байна?

-Улаанбаатар хотоос нутаг орондоо ирье гэсэн 500 орчим иргэн, 5000 орчим оюутан байгаа. Улаанбаатар хотод гацсан оюутан, иргэдийн хувьд гачигдалтай байна, тиймээс яаралтай татан аваач ээ гэж ар гэрийнхэн нь холбогдож байна. Орон даяар хатуу хөл хориотой байгаа энэ үед ямар арга хэмжээ авах вэ гэдэг дээр Засаг даргын зөвлөл хуралдаад дээрх шийдвэрт хүрсэн юм. Илгээмж, хүргэлтийн ажлын сайн зохион байгуулж чадвал холбогдол нь Улаанбаатар хотод байгаа оюутнууд дээрээс нь хотоос ирж чадахгүй байгаа нутгийн иргэддээ мах, хүнсний зүйлийг нь хүргэж өгч, хүнсий хомсдолоос гаргаж өгнө гэсэн үг. Хамгийн гол нь ченжийн гар дамжаагүй нутгийн мах, хүнсний бүтээгдэхүүнийг Улаанбаатарын захын үнээр худалдаж авч байгаа. Энэ ажлыг аймгийн Засаг даргын зөвлөлөөс зохион байгуулж байгаа нь өөрөө баталгаа болно гэж үзэж байгаа.

-Өмнө ийм ажил зохион байгуулж байгаагүй болохоор туршлага дутах зүйл гарах вий дээ?

-Санаа зоволтгүй байж болно. Мэдээж анх удаа хийж байгаа юм чинь туршлага дутах зүйл гарахыг үгүйсгэхгүй. Хамгийн гол нь аймгийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдал, Цагдаагийн байгууллага, Мэргэжлийн хяналт, Эрүүл мэндийн газар, Мал эмнэлгийн газар, бүх сумдын Засаг даргын Тамгын газартай хамтран илгээмж хүргэлтийг зохион байгуулах юм. Нөгөө талаар хотод амьдарч байгаа нийт иргэдийн нилээд хэсэг нь Говь-Алтай аймгаас хүнс, өвлийн идшээ бэлддэг юм байна. Энэ цаг үед өвлийн идшээ авч чадахгүй, хотод махны үнэ нэмэгдсэн, хүртээмж хангалтгүй үед нутгийн хотод байгаа иргэдийн маань хувьд их хүндрэлтэй байгаа. Тиймээс сум орон нутагтаа бэлдсэн татаж авч чадахгүй байгаа хүнсийг хүргэж өгье гэж энэ ажлыг зохион байгуулж байна.

-Үр дүнтэй, хүмүүст хүрсэн арга хэмжээ болно гэж итгэж байна аа. Иргэд ч маш сайн оролцох байх?

-Анх удаа ийм үйл ажиллагаа хийж байгаа болохоор өндөр зохион байгуулалттай хийхгүй бол учир дутагдалтай зүйл гарахыг үгүйсгэхгүй. Бүх сумдын Засаг даргын Тамгын газар, Засаг даргад хариуцуулаад 2020 оны 11 дүгээр сарын 24-нийг хүртэл сумаас илгээх гэж байгаа илгээмж, хүнсийг хүлээж авна. 2020 оны 11 дүгээр сарын 25- ны өдөр Есөнбулаг суманд хойд талын сумдаас ирж байгаа мах ачсан машинууд ирнэ. Харин урд сумдын ачааг Баянхонгор аймгийн Бууцагаан суманд төвлөрүүлээд 26-ны өдөр бэлтгэлээ хангаж, 27-ны өдөр Улаанбаатар луу хөдөлгөх шийдэлд хүрсэн байгаа.

Иймээс хотод байгаа нутгийн иргэд маань нутаг, сум оронлуугаа найз нөхөд, хамаатан саданлуугаа өвлийн идшээ илгээх, татаж авах битүүмжлэл, нэр хаяг, утасны дугаараа тодорхой бичүүлээрэй. Энэ үйл ажиллагааны ач холбогдол нь нэгдүгээрт хотод байгаа иргэдийн маань хүнсний асуудал шийдэгдэх, хоёрт аймаг маань зуншлага тааруу байсан учраас малчны хотын нэг хонь, нэг үхэр ч болтугай борлогдож, худалдагдаасай гэсэн санаа юм.

Хотод байгаа Алтайчууд нутгийнхаа амт шимттэй, экологийн цэвэр махыг идэж малчдын маань орлого нэмэгдээсэй билээ гэдэг үүднээс энэ зохион байгуулалтыг хийж байна. Өнөөдрөөс эхлэн сум, орон нутгийнхаа удирдлагууд, ар гэртэйгээ холбогдон Говь-Алтай аймгаас хүнсээ татан авах хүргэлт үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг уриалж байна.

Мөн манай сумдууд, аймгийн төвийн сумдуудын хувьд хүнсний хангамж багасч байгаатай холбогдуулан хот руу хүргэсэн хүргэлтээрээ буцаад аймгийнхаа хүнсний хангамжийг базаагаад ирэх зорилготой байна. Бид Улаанбаатар хотод хүргэсэн хүргэлтийг өнөөдөр мөрдөгдөж байгаа бэлэн байдлын дэглэмийг сахин, аюулгүйгээр хүргэх ажлыг зохион байгуулахыг онцгой комисстой зөвлөлдөн өндөр хэмжээнд зохион байгуулж чадна. Бидэнтэй хамтарч, дэмжиж ажиллаарай. Бүгдээрээ хамтдаа нэгнээ дэмжин энэ цар тахлын хүнд үеийг хамтдаа туулах боломж байгаа гэж хэлмээр байна. Та бүхэн хичээгээрэй, бид ч бас хичээх болно.

Коронавирусийн халдвар аваад эдгэсэн иргэн Д: Бүх юм болно, бүгдээрээ энэ өвчнийг даваад гарч чадна
Коронавирусийн халдвар аваад эдгэсэн иргэн Д: Бүх юм болно, бүгдээрээ энэ өвчнийг даваад гарч чадна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​