Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны “Задгай" гэх газар Туул голын эрэг дээр газрын хөрсөнд наалдаж хөлдсөн эрэгтэй хүний цогцос олджээ. Онцгой байдлын газраас өчигдөр энэ дуудлагыг хүлээн авсан байна.
Цогцос нэр, нас тодорхойгүй удаж муудсан эрэгтэй хүнийх байсан бөгөөд Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн. Уг хэргийг тус цагдаагийн хэлтэст шалгаж эхэлж байна.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР