fbpx Г.Дөлгөөн: Бизнесийн болон хэрэглээний зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулахаар шийдвэрлэсэн
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 47 секунд

Г.Дөлгөөн: Бизнесийн болон хэрэглээний зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулахаар шийдвэрлэсэн

УИХ-ын Түр хорооны хуралдаанд Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн Монголбанкнаас авч хэрэгжүүлж байгаа бодлогын арга хэмжээний талаар танилцуулсан.  

Тэрбээр, Монголбанк энэ хүрээнд 5 чиглэлээр арга хэмжээ авч ажиллаж байна.  2020 оны 11 дүгээр сарын 12-21-ний өдрийн хооронд цахим тооцооны гүйлгээ бэлэн бус хэлбэрээр хийхэд ямар нэгэн хүндрэл үүсээгүй, төлбөр тооцоо саатсан, тасалдсан тохиолдол гараагүй. Халамжийн мөнгө олгох асуудлыг арилжааны банкуудтай хамтран ажиллаж, хүндрэлгүй шийдсэн. Мөн Мөнгөний бодлогын хороо 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ээлжит бусаар хуралдаж, мөнгөний бодлогын хүүг 8-аас 6 хувь болгон бууруулж, цаашлаад төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг бууруулсан. Эдгээр шийдвэр гарснаар банкуудад олгох санхүүжилтийн хүүг бууруулах, зээлийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, санхүүгийн нөхцөлийг зөөлрүүлэх, эдийн засгийн уналтыг хязгаарлах, сэргээх төдийгүй заавал байлгах нөөцийн бууралтаар нийтдээ 401 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэр чөлөөлөгдөж зах зээлд нийлүүлэгдэхэд бэлэн болно. Мөнгөний бодлогын хорооноос төв банкнаас хүлээн зөвшөөрсөн активыг барьцаалж, урт хугацаат дахин санхүүжүүлэх хэрэгсэл буюу репо хэлцэл хийх, хэрэглээний зээлийн хугацааг сунгах асуудлыг хэлэлцэж дэмжигдсэн. 

Монгол Улсын Засгийн газар, банкуудтай нягт хамтран ажилласны үр дүнд ипотекийн хөнгөлттэй нөхцөлтэй зээлийн эргэн төлөлтийн хугацааг зээлийн үндсэн болон хүүний төлбөрийг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаагаар хойшлуулах шийдвэр гарч, энэ хүрээнд 310 тэрбум төгрөг хойшлуулна гэсэн тооцоо гаргасан. Мөн бизнесийн болон хэрэглээний зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулах  боломжийг олгосон, хугацааг сунгахаар шийдвэрлэсэн" гэв. 

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан “Цар тахлын үед зохицуулалтын салбарын санхүүгийн зах зээл дээр хийж, хэрэгжүүлж буй ажлууд”-ын талаар мэдээлэл хийсэн. 

Тэрбээр "УИХ-аас баталсан Короновируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль болон 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Засгийн газрын 183 тоот тогтоол батлагдаж, банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/, Хадгаламж зээлийн хоршоо /XЗХ/-ны зээлийн үйл ажиллагаатай холбоотой иргэд, аж ахуйн нэгжүүдэд зээлийн дарамт үүсгэхгүй, төлбөрийн чадварт нь нийцсэн байдлаар зээлийн төлбөрийг сунгах чиглэлээр Санхүүгийн зохицуулах хорооноос тодорхой авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, Хорооны 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 3/4654 тоот албан бичгээр зээлийн үйл ажиллагаа эрхэлж буй нийт 495 ББСБ руу тогтоол гарсантай холбогдуулан зээлийг 2020 оны 07 дугаар сарын 01 хүртэл зээлийг хойшлуулах, зээлийн бүтцэд өөрчлөлт оруулж ажиллахыг чиглэл болгосон. Түүнчлэн Санхүүгийн зохицуулах орооноос гаргасан шийдвэрийн дагуу нэмэгдүүлсэн хүү, алданги, анз зэргийг бодохгүй, одоогийн байдлаар цахим хэлбэрээр, утсаар холбогдож зээлийн гэрээг сунгах хүсэлтийг авч байгаагаа тус тус мэдэгдсэн.

Нийт хөрөнгийн хэмжээгээр эхний 20-д орох Хадгаламж зээлийн хоршоотой холбогдож, дээрх чиглэлээр тодорхой үүрэг өгсөн. Эдгээр 20-н Хадгаламж зээлийн хоршоо  нь салбарын нийт зээлийн 81 хувийг эзэлж, зээлдэгч гишүүдийн 59 хувийг бүрдүүлж байгаа бөгөөд 7 нь орон нутагт үйл ажиллагаа эрхэлж байна. Хадгаламж зээлийн хоршоо тус бүрийн гишүүнчлэлийн хүрээ, байршил, эрхэлдэг үйл ажиллагаанаас хамааран нөхцөл байдал харилцан адилгүй байгаа ч нийт Хадгаламж зээлийн хоршоод Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан “Хадгаламж, зээлийн хоршооны активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-д оруулсан өөрчлөлтийг мөрдөн ажиллаж, зээлийн үндсэн төлбөр, хүүг хойшлуулахаар гишүүдээс ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч ажиллаж байна. Ингэхдээ Санхүүгийн зохицуулах хорооноос өмнө хүргүүлж байсан шийдвэрийн дагуу нэмэгдүүлсэн хүү, алданги зэргийг авахгүй байгаа болно" гэсэн юм. 

Засгийн газар хатуу хөл хориог сунгах эсэхийг хэлэлцэж байна
Засгийн газар хатуу хөл хориог сунгах эсэхийг хэлэлцэж байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​