Тусгаарлах байрнаас халдвар алдагдсан тохиолдол олон нийтийн дунд багагүй бухимдал үүсгэсэн. ОХУ-аас ирсэн жолооч Энхсаран сувилалд тусгаарлагдаж байхдаа халдвар авсан асуудал одоо хуулийн хүрээнд шалгагдаж байгаа.
Тэгвэл өнгөрсөн хугацаанд тусгаарлах байртай холбоотой асуудлууд 3 дугаар сараас эхэлснийг УОК-оос мэдэгдэв. Халдвар хамгаалал болон тусгаарлах байрны шаардлага хангахгүй асуудал үргэлжилсээр өнгөрсөн 9 дүгээр сард 10 гаруй байрыг хаажээ.
Тиймээс зөвхөн Энхсаран сувилал шаардлага хангаагүй гэдэг өрөөсгөл ойлголт бололтой.
Эх сурвалж: shuurhai.mn