fbpx Инээдмийн болон бүжгийн төрлийн “UB Squad” кино тэсрэлт хийнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Entertainment
Огноо
Унших
5 минут 34 секунд

Инээдмийн болон бүжгийн төрлийн “UB Squad” кино тэсрэлт хийнэ

“Авьяаслаг монголчууд” анхны шоунд амжилттай оролцож, монголчуудын хайр талархлыг хүлээсэн М.Халиун, Б.Тэмүүлэн нар олны анхаарлын төвд дахин орох нь ээ. Авьяслаг хос бүжигчид “UB Squad” хэмээх бүжгийн болон инээдмийн төрлийн киноны гол дүрд тоглосон нь олны анхаарлыг маш ихээр татаж байна. Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, жүжигчин, элэглэгч Ш.Батсуурийн зохиож, найруулсан тус бүтээлийн хоёрдугаар сарын 9-нд нээлтээ хийж, бүх кинотеатрын дэлгэцэнд гарч эхлэх юм. Бүжгийн болон инээдмийн төрлийн тус киноны багийнхантай нээлтийн өмнөхөн уулзсанаа хүргэе. 

Жүжигчин Ш.Батсуурийн хувьд хүүхэд залууст зориулсан, гэгээлэг сайхан уран бүтээл туурвихыг олон жил бодож явжээ. Тэрбээр жилийн өмнө “Тэслэгчийн аялал” хэмээх мюзикл найруулж, Б.Тэмүүлэн тэргүүтэй авьяаслаг хүүхдүүдтэй анх хамтран ажилласан нь олон зүйлийн эхлэл байв. Нийслэлийн Улаанбаатар чуулга, Монголын хүүхдийн ордон зэрэг олон газар цугларсан үзэгчид тус мюзиклийг халуун дотноор хүлээн авсан нь их урам хайрлаж, бодож явсан киноны уран бүтээлдээ ханцуй шамлан орох ташуур болжээ. Ийнхүү зөвхөн хүүхэд гэлтгүй бүх насныханд зориулсан “UB Squad” киноны зохиол 2017 оны хавар бэлэн болж, бэлтгэл ажил зургадугаар сарын 2-нд эхэлсэн байна. Уран бүтээлчид зуны гурван сарын турш байрлаж, бэлтгэлээ өдөр, шөнөгүй хийсний дүнд үндэсний бүжгийн элементүүдийг орчин үеийн бүжгийн урбан, электро, хип хоп, хаус, попинг, локинг, паркур төрөлтэй хольсон 15 бүжиг бэлтгэснийг киноноос үзээрэй. 

“Авьяаслаг монголчууд”-д шуугиулсан өхөөрдөм хөөрхөн охин М.Халиун киноны гол баатар Солонгоогийн дүрийг бүтээсэн байна. Сая гаруй хүн амтай Улаанбаатар хотын энд тэнд гудамжны бүжгийн цусгүй тулаан байнга болж байдаг. Солонгоо өөрийн бүжгийн хамтлагтайгаа маш чухал тэмцээнд оролцохоор уйгагүй бэлтгэж байсан ч хүссэн үр дүндээ хүрч үл чадна. Хамтлагийнхан нь түүнийг хамгийн чухал үед хаяж явдаг байна. Бие жижигтэй ч бэлчээр томтой Солонгоо хүнд хэцүү үед хэрхэн хөдөлмөрлөж, шантралгүй тэмцэхийг тус кинонд маш сонирхолтойгоор харуулжээ. М.Халиун тайзан дээр гарахаараа галзуу мэт харагддаг ч амьдрал дээр даруухан. Тиймээс Солонгоогийн эрч хүчтэй, уйгагүй тэмцэгч дүрийг гаргахын тулд өөрийгөө нэлээн эвдсэнээ онцолж, багаар ажиллах, цаг баримтлах, өөрийгөө илэрхийлэх олон зүйлд суралцсанаа өгүүлж байлаа. 

Мэдээж хүүхдүүд мэргэжлийн жүжигчин биш. Тиймээс Ш.Батсуурь зарим дүрийг хүүхдүүдийн характерт тохируулан бичжээ. Үүний нэг жишээ нь Б.Тэмүүлэнгийн бүтээсэн Төгөлдөр буюу Төөкийн дүр. Тэрбээр “Би өмнө нь кинонд тоглож үзээгүй болохоор камертай харьцахаас эхлүүлээд алхам тутамдаа шинэ зүйлтэй тулгарч байлаа. Хэдхэн секундын дүрс авах гэж хэдэн цаг ч болох үе байсан. Харин найруулагч маань надад урам зориг өгч, нэг их хичээлгүйгээр өөрөөрөө байхыг зөвлөсөн нь их хэрэг болсон. Хэрвээ ууртай, загнадаг найруулагчтай байсан бол дүр бүтээж чадахгүй байсан болов уу. Би кинонд тоглосноороо бусадтай илүү нээлттэй, чөлөөтэй харилцаж чаддаг болсон. Найдвартай баг, хамт олны хүчээр том ажлын ард гарсандаа маш их баяртай байна” хэмээн ярьсан юм. 

“Хөх туг” энтертаймент, “Suuri Producing”, “Public Artist” хамтран бүтээсэн тус кинонд дандаа хүүхдүүд тоглоогүй. Монгол Улсын Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч, бүжиг дэглээч С.Сүхбаатар, соёлын тэргүүний ажилтан Х.Ихбаяр буюу “Чапи”, “Маск” продакшны жүжигчин Ц.Ганзориг, Д.Дэлгэрсайхан, А.Гэрэлцэцэг, “Шинэ үе” продакшны жүжигчин А.Энхжин, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Даваазул, дэлхийн лэди мисс Б.Одмаа, “Бөртэ чонын үрс”, “Улаан туг” хамтлагийнхан оролцсон, жинтэй бүтээл болжээ. Гудамжны бүжгийн гайхамшиг, үерхэл нөхөрлөл, залуу насны эрч хүчийг харуулах тус кино гэмт хэрэг, садар самуун, хүчирхийлэл, ёс бус хэллэг агуулаагүйгээрээ онцлогтой. Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ хамт үзэхэд маш тохиромжтой кино болсныг уран бүтээлчид өгүүлж байлаа. Тус киноны нээлт өнгөрсөн намар болох тухай дуулдаж байсан ч багагүй хугацаагаар хойшилж, тэр хэрээр хүлээлт үүсгээд байгаа нь сошиал ертөнц дэх хандалтуудаас харагдаж байна. Сонирхуулахад “UB Squad” киноны үзэгч бүр сугалаанд оролцох бөгөөд долоо хоног бүр таван азтан ивээн тэтэгэгч “Remax” брэндийн чихэвч, гар утасны цэнэг хадгалагч, дуу өсгөгчийн эзэн болох юм.

Эх сурвалж http://www.info.mn

Инээдмийн болон бүжгийн төрлийн “UB Squad” кино тэсрэлт хийнэ

 

 

 

Д.ОЮУНХОРОЛ: УИХ-ЫН ГИШҮҮН ЯРЬСАНАА ҮНЭН МЭТ ТУЙЛШИРЧ БОЛОХГҮЙ
Д.ОЮУНХОРОЛ: УИХ-ЫН ГИШҮҮН ЯРЬСАНАА ҮНЭН МЭТ ТУЙЛШИРЧ БОЛОХГҮЙ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​