fbpx Н.Лүндэндорж: Залуучуудын хэлдгээр хэн шүүхийг “базах” вэ гэсэн тулаан үргэлжилж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
14 минут 36 секунд

Н.Лүндэндорж: Залуучуудын хэлдгээр хэн шүүхийг “базах” вэ гэсэн тулаан үргэлжилж байна

Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хууль зүйн шинжлэх ухааны доктор, МУИС-ийн профессор Н.Лүндэндоржтой Шүүхийн хууль тойрсон асуудлаар ярилцлаа.


-Та одоогоос 14 жилийн өмнө “Шүүх эрх мэдлийн хямрал” нэртэй нийтлэл бичиж байсан. өнөөдөр хямралын нөхцөл байдал яаж өөрчлөгдсөн бэ. энэ талаар ярилцлагаа эхэлье?

-Шүүхийг хямруулж байсан шүүхийн өөрийнх нь болон бусад шалтгаан ихэнх нь илааршсан. Босоо удирдлага нь ханаад дотроо багийн зарчимд шилжиж байсан юм шүү. шүүхийн багц хуулийн хүрээнд хэрэгжсэн шүүхийн шинэтгэл үнэхээр бодитой үр дүнд хүргэсэн.

Манай улстөрчдийн зөрчил, намчирхал тэр бүгдийг үгүйсгэхийг оролдож байгаа. Жишээ нь шүдний эмч, нүд эмчилдэг байсан шиг байдлыг халж, шүүх, шүүгч дагнаж, мэргэшсэн чиглэлээрээ хэрэг шийддэг болоод удаж байна. Үүний үр дүн, ач холбогдлыг улстөрчид мэдэхгүй. Харин шүүхээр хэргээ шийдүүлсэн хүн мэдэж, ойлгож байгаа. Гэтэл одоогийн хуулийн төслөөр түүнийг халах гээд “танхим” гэдэг халхавчийн цаанаас сэм мөлхөж байна. Шүүхийн босоо удирдлагыг бараг халсан шүү. Гэтэл одоогийн хуулийн төсөлд түүнийг сэргээхээр бүр ил тод зарласан. Шүүх доторх “цус ойртолт”-ыг зогсоож, чадвартай хуульч нар шүүгч болох өрсөлдөөн эхэлсэн. Хахууль хэн нэгэнд өгөхгүйгээр шүүгч болж болдог гэдгийг харуулсан. Монголын шүүх Герман, АНУ зэрэг орноос илүү нээлттэй болсон. Гэх зэргээр нэрлээд байвал улстөрчид, дарга нар мэдэхийг хүсдэггүй, харин шүүхээр үйлчлүүлсэн иргэд мэддэг олон үр дүн бий. Үүнийг би илааршилт гэж хэлээд байна. Харин одоогийн хямрал бол шүүхийн хямрал биш. Харин шүүх тойрсон улстөрчдийн хямрал. Залуучуудын хэлдгээр хэн шүүхийг “базах” вэ гэсэн тулаан үргэлжилж байна.

-Шүүхийн нэр хүнд, шүүхэд итгэх олон нийтийн итгэл муу, авлигал их байгаа улс төрийн нөлөөнд автдаг гэж хаа сайгүй ярьж байна?

-Шүүхийг шүүхээс үйлчилгээ авсан хүн, бусад иргэд шүүмжлэх, хардах нь зөв үзэгдэл. Энэ бол шүүх дэх олон нийтийн хяналт. Үүнийг дэмжих хэрэгтэй. Гэтэл шүүхээс үйлчилгээ авсан хүмүүсийн 60-70 орчим хувь нь сэтгэл хангалуун гэсэн судалгаа сүүлийн 5-6 жил тогтвортой байгаа шүү. Гэтэл манай улстөрчид чимээнээр шүүхийн нэр хүнд олны дунд унасан, авах юм байхгүй гээд л ам уралдан мэдэгдэл хийдэг. Гэтэл дэлхийн улс орнуудад олон нийтийн шүүхэд итгэх итгэл хэдэн хувьтай байдаг, манайх хэд байгаа гэдгийг мэддэггүй юм шиг байгаа юм. УИХ-ын дарга саяхан индэр дээрээсээ авлигалд идэгдсэн шүүх гээд л хэлэх юм. Гэтэл Монголын авлигалын индексийг шүүх бус, УИХ, Засгийн газар, түүний бүтцийн байгууллага, улс төрийн намууд нэмэгдүүлж байгаа гэсэн удаа дараагийн судалгааны дүн байгааг яах билээ, хааш нь хийх билээ. Баасан гаригт Ерөнхийлөгч олон түмнийг төөрөгдүүлсэн үзэл суртал тарааж байна гэж УИХ-ыг шүүмжилж байна лээ. Зөв л дөө. Муу бол шүүх гэчихээд өөрсдийгөө тойрсон бохир ертөнцийг харахгүй байх нь харалган, ухаангүй, арчаагүй явдал мөн. Харин нэг зүйлд харамсаж байгаа. Шүүгчид авлигад гэхээс илүү улс төрийн нөлөөнд автаж байгаа. Би өөрийн эргэлзээг тайлах үүднээс зарим хүнээс лавлаж асууж үзсэн. Зовлонгоо хэлж байсан. Өөрийнхөөрөө шийдсэн шүүгчийг хэн яах билээ. Жаахан хавчина биз, өө сэв хайна биз, ерөнхий шүүгч болохгүй л биз, одон авахгүй л биз. Яадаг юм. Хэрэг дээрээ эдгээр нь хэнд хэрэгтэй юм. Харин өөрөө улам хянамгай хийгүй л ажиллана биз. Гэтэл нөлөөнд автдаг нь арчаагүй, сул доройгийн л шинж. Үүнийг манай шүүгч нар сайн бодох хэрэгтэй.

-Шүүгчид нөлөөлсөн албан тушаалтанд авдаг хууль байдаггүй юм уу?

-Үндсэн хуулийн 49.2-д нөлөөлж болохгүй гэсэн нэг хоосон тунхаг бий. Болохгүй гэснээр болиогүй л байхгүй юу. Түүнийг хуулиар процессжуулан амилуулах ёстой. 2012 оны багц хуулиар маш мундаг амилуулсан. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 38 дугаар зүйлээр. Түүнд шүүгчид нөлөөлсөн албан тушаалтныг бусад хуулиар тогтоосон аливаа хамгаалалт, хязгаарлалтыг үл харгалзан шүүхийн болон шүүхийн бус замаар албан тушаалаас нь зайлуулахаар заасан байв. Жишээ нь, УИХ-ын гишүүн байлаа гэхэд түүний халдашгүй байдал үүнд хамаарахгүй гэсэн үг. Гэтэл өмнөх УИХ үүнийг зөрчлийн хууль хийх нэрээр хуулиас сэмхэн хассан. Энэ заалт байхад улстөрчид их хямгатай, болгоомжтой болсон байсныг би мэднэ. Түүнээс хойш задгай цагаандаа гарсан. Энэ бол УИХ-ын алдаа. ШЕЗөөс ч санал аваагүй. Ер нь УИХ-д бусдыг сонсох соёл их дутуу даа.

-Та дээр Ерөнхийлөгч УИХ дээр үг хэлсэн тухай дурдлаа. Ерөнхийлөгч шүүхийн хуулийн төслийг арав гаруй зүйлээр шүүмжиллээ. Засгийн газар яагаад тийм муу төсөл хийсэн гэж та бодож байна?

- Улс төрдөө шатсан, алдсан эрх мэдэлдээ хорссон, хоцрогдож гүйцсэн, шүүхийн шинэтгэлд дургүй байсан хүмүүсийн бүтээл. Үүндээ мэдлэг, туршлага нимгэн балчир залуусыг татаж оруулсан байх. Энэ их муухай сонсогдож байгаа. Гэхдээ тэр муухайг хийж байгаа хүмүүс ичихгүй байхад бид ичээд яах билээ. Энэ төслийг Ц.Нямдоржийг сайд байхад түүний удирдлага дор хийж өргөн мэдүүлсэн төсөл. Энэ төсөл дээр дээд шүүхийн зарим шүүгч, ажилтан голлож оролцсон юм билээ. 2020 оны 5 дугаар сард энэ төслийг Хууль зүйн байнгын хороон дээр Х.Нямбаатар дарга байхдаа нэг удаа хэлэлцүүлсэн. Би түүнд оролцсон. Тэр хурал дээр би арга ядаад дээд шүүхийг төлөөлж ирсэн нөхдөдөө та нар минь насаараа энэ шүүхийн тогооноос хоол хороочихоод өөрсдийн гараар шүүхээ ийм аймшигтай болгох юм хийж байх ч гэж дээ гэж хэлж байлаа. Тэгэхэд тэд их зөв юм хийсэн гэж надтай маргаад бидний маргааныг Х.Нямбаатар тасалсан.

Ерөнхийлөгчийн ЗГ-ын төслийн талаар шүүмжилсэн арваад зүйл бүгд үнэн, зөв зүйтэй. Харамсалтай нь Ерөнхийлөгч их оройтож, мэдэж дуугарлаа. Ерөнхийлөгчийн шүүмжилсэн зүйлүүдээс нэг л зүйлтэй би санал нийлэхгүй байгаа. Анхан, давах шатны шүүхийн ерөнхий шүүгчдийг ЗГын төсөлд шүүгч нар дотроосоо сонгож байхаар туссаныг Ерөнхийлөгч буруу гэж үзэж байгаа юм билээ. Сонгож байх нь зөв. Ер нь шүүхэд ерөнхий шүүгчээр дамжиж аливаа нөлөөлөл ирэх гээд байдаг. Ерөнхий шүүгчийг шүүгч нар тойргоор ээлжлэн хийдэг жирийн нэг ажил, маналайлах цикль болгох нь зөв. Шүүхийн босоо удирдлага чинь ерөнхий шүүгчийг л чухалчлаад, чухал албан тушаал болгоод, эрх хэмжээг нэмэхээс эхэлдэг юм шүү дээ.

-Энэ халуун үед шүүхийнхээ хараат бус байдлыг хангаж хамгаалах үүрэгтэй. Таны хуучин удирдаж байсан байгууллага Шүүхийн Ерөнхий Зөвлөл ер сураг чимээ гарахгүй бөхсөн мэт харагдах боллоо. Уг нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр таван гишүүн нь арав болтлоо томорч байгаа биз дээ?

-Үндсэн хуульд шүүхийн талаар оруулсан гурван нэмэлтийн нэг нь ШЕЗ-ийг бэхжүүлсэн явдал. Намайг ШЕЗ-ийн даргаар ажиллаж байхад зарим хүн энэ байгууллагыг бага дээр царцаах зорилгоор “Үндсэн хуулийн байгууллага биш” болгох гэж их үзсэн. Зарим хүн бүр ШЕЗ үндсэн хуулийн байгууллага биш, одоо болгож болохгүй гэж хүртэл УИХ-ын даргад захидал бичиж байсан. Үүнээс болж би УИХ-ын даргатай ам мурийж байлаа. Гэвч энэ байгууллагын хувь заяаны эрхээр, 1990 оны НҮБ-ын шинжээчдын зөвлөмж, Б.Чимид гуайн үлдээсэн өвийн ачаар ШЕЗ Үндсэн хуулийн байгууллага гэдгээ батлаад зогсоогүй, бүрэлдэхүүний тоогоо Үндсэн хуульд суулгаж чадсан. Гэвч энд дутуу юм үлдсэн. Та нар одоо хар. Одоо тэр арван гишүүний тавыг яаж тодруулах дээрээ бөөн тулаан. Төрийн бүх институт өөр өөрийн төлөөлөлтэй болох санаатай. Манай төрийн дээд байгууллага чинь өөрийн “би”-гээ даван туулаагүй тийм түвшинд хүрээгүй болохоор Монголын зовлон энд байна. Энэ тав тэртэй тэргүй УИХ-ын олонхын мэдэлд үлдсэн дээ. Элдэв санаа оноо залуучууд гаргаж л байна. УИХ-ын олонх тийм хэмжээнд хүрсэн үү. Эрх ашгаа эрэмбэлж, бүр Роулсын хэлсэн шиг “хөшиг” татах хэмжээнд хүрсэн биш үү. Бид байтугай нь хүрээгүй байгаа шүү.

ШЕЗ-ийн бүдгэрэлтийн тухайд хүн л байгууллагаа, албан тушаалын үнэ цэнэ, хүч чадал, тамир тэнхээгээ өөрөө л харуулдаг. ШЕЗ-ийн дарга, гишүүн чинь сандал суудал дээрээ зөв сууж, эзэн болж чадвал том фигур. Эрх мэдлийнхээ орон зайг хичээл зүтгэл, мэдлэг, чадвар, зоримог шийдмэг байдлаар эзлэн авахгүй бол хэн ч “нар” үзүүлэхгүй. Эрх мэдэлд эзэн болоход салбарын мэдлэгийг судалгааны түвшинд эзэмшихээс эхлэн харилцаа, хандлагын олон юм хэрэгтэй л дээ. Тэгэхгүй бол юм юмны ард үлдэнэ, хэн ч тоохгүй хаягдана. Даалгавар биелүүлэгч болно.

Шүүхийн тухай багц хуулийг шинэчлэх шаардлага нь Үндсэн хуулийн шүүхийн хэсэгт гурван үндсэн нэмэлт оруулсныг багц хуульд дэлгэрүүлэн, хэрэгжүүлэх арга замыг тусгах гэж ойлгосон. Гэтэл Хууль зүйн яам Үндсэн хуульд нийцүүлэх далимаар бөөн ухралт хийлээ гэж Ерөнхийлөгч дүгнэх шиг боллоо. Үндсэн хуулийн заалтаас ч ухарлаа гэж хэлэх шиг боллоо. Зүй нь багц хуулийн ололтоо хадгалаад, хөгжүүлээд, Үндсэн хуулийн нэмэлтийг хэрэгжүүлэх арга ажиллагааг тусгаад хийхэд хэцүү биш байсан л даа. Харамсалтай нь тэгсэнгүй. Үндсэн хуулиар ШЕЗ-ийг бэхжүүлсэн. Гэтэл энэ төслөөр ШЕЗ-ийг яаж сулруулах вэ гэдгийг тал бүрээр эрэлхийлж, нэг хэсэг эрх мэдлийн дээд шүүх аваад нэг хэсгийг шүүгчдийн зөвлөл гэсэн нэг хуурмаг байгууллагад тарааж өгсөн байх жишээтэй. Бид Үндсэн хуулиа нэг ийм маягаар дээдэлж байгаа юм. Хамгийн сонирхолтой нь “том” хуульчид шүү. Карл Поппер XX зууны сүүлчээр “Нээлттэй нийгэм ба түүний дайснууд” номыг оросууд орчуулан хэвлэхэд Оросын уншигчдад зориулсан өмнөх үгдээ “Хууль дээдэлдэг нийгэм байгуулахын тулд эхлээд хуульчдаа цоо шинээр бэлтгэхгүй бол цааш явахгүй” гэж онцлон зөвлөж байсан билээ. Бид энэ талаар юу хийсэн билээ, ХБНГУ юу хийсэн билээ гээд бидэнд бодох зүйл их байгаа даа. Харамсалтай нь боддог хүн хаана, хэн билээ.

2012 онд МАН олонх байхдаа баталсан энэ багц хууль муу байсандаа хэсэг нөхөд ханцуй шамлаж түүн лүү ороогүй юм аа. Ц.Нямдорж эрх мэдэлтэй байхдаа шүүхэд шинэтгэл хийх хэрэггүй, бүгдийг би хийчихсэн ухааны юм тав, зургаан жил ярьсныг та нар санаж байгаа байх. Тиймээс шүүхийн шинэтгэлд үнэн голоосоо дургүй байсан. Үүнийг дээд шүүхийн зарим нөхөд ашиглаж багц хуулийг баллуурдах ажилд хүчин зүтгэсэн. Ийм л юм болсон. Нэр усыг ч хэлж болно шүү. Шүүгчид мэдэг л дээ. Шүүхийн тухай багц хууль муу хууль биш. Замд нь өмнөх УИХ хэд хэдэн амин чухал заалтыг хассаныг эс тооцвол. Жишээ нь, шүүхийн төсвийг бууруулж болохгүй гэсэн заалтыг хасаад бууруулдаг болгосон, шүүгчид нөлөөлсөн өндөр албан тушаалтныг ч ямар нэг хориг саадгүй албан тушаалаас нь шүүх огцруулах заалтыг хасаад нөлөөлдөг болсон.

С.ЛХАМСҮРЭН

Үргэлжлэл бий

ЗАСГИЙН ГАЗАР:  Сайжруулсан түлшний үнийг 50 хувиар хямдрууллаа
ЗАСГИЙН ГАЗАР: Сайжруулсан түлшний үнийг 50 хувиар хямдрууллаа
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​