fbpx "Чингис хаан" музейгээр улс төр хийх цаг нь биш, УИХ-ын гишүүдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76
Огноо
Унших
11 минут 22 секунд

“Чингис хаан“ музейгээр улс төр хийх цаг нь биш, УИХ-ын гишүүдээ

   

  УЛСТӨРЧДИЙН ХИЙРХЭЛ УЛСАА ХОХИРООХООС ӨӨР ШИДГҮЙ

Улстөрчдийн хэнээрхэл, хийрхэл улс, эх орны хөгжил дэвшилд мөн ч их чөдөр тушаа болж байна даа. Тэд өөрсдийнхөө нэр хүндийг өсгөхийн тулд амандаа орж ирсэн болгоноо хэлж, попордог. Тэд хэрэггүй зүйлд улстөржиж, чөдөр тушаа болсныхоо төлөө ямар ч хариуцлага хүлээдэггүй. Тухайн цаг үедээ шударга мэт царай гаргаад өнгөрдөг. Харин үүний горыг жирийн ард иргэд, улс орон л амсаж, хөгжил буурай, ядуу хэвээрээ  үлдсээр байна.

 Сүүлийн үед УИХ-ын зарим гишүүн эх, түүх, өв соёлоороо улстөржиж эхлэв. ““Чингис хаан” музей  хэрэггүй. Улс эх орны эдийн засаг хэцүү байна. Музей барих мөнгөө ядууст тараа. Хэнд ч хэрэггүй музейгээр яах юм бэ” гээд л учраа мэдэхгүй улстөржиж байгаа нь мэр сэр сонсогдох болов.  Өөрийнхөө хэлсэн үгийг олон нийтэд хүргэх гэж хөлсний бичээчдийг хүртэл цахим орчинд нойр хоолгүй ажиллуулж, санаагаа олон нийтэд  янз бүрийн аргаар хүргэж сууна.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсынхаа хэдэн зууны турш унаж боссон, өвөг дээсийнхээ   халуун амь, бүлээн цусаараа хамгаалж, ирсэн  буурал түүхийг улан доороо гишгэж, дээр нь дэвсэлж  сууна. Тэд юу ярьж байгаагаа, юугаар оролдож суугаа гэдгээ мэдэж байгаа юм ер алга. Ард түмэнд л таалагдаж байвал юу ч ярьж, ямар ч үйлдэл гаргасан хамаагүй гээд итгэчихжээ.  “Чингис хаан”-ны музей баригдах нь, бий болох нь үр хойч ирээдүй, өв сан, соёл, түүхийн дурсгал цаашлаад Монголын эдийн засаг, нэр нүүрт ямар ач холбогдолтойг мэдэж байгаа юм огт алга. Манай улс бусад улс орнуудыг бодвол дэлхийд гайхагдсан баялаг түүхтэй. Харамсалтай нь, Чингис хааны үр сад гээд цээжээ дэлдэж гүйгээд байхаас үнэндээ бусдад үзүүлж, гарт баригдчихаар юм бараг байхгүй. Түүхээрээ бахархаад бусад орны иргэдэд “Энэ бидний түүх” гээд гарт баригдаж, нүдэнд харагдахаар зүйл огт хийгээгүй, бүтээгээгүй явж ирсэн. Ёстой л Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байх морьт хөшөөнөөс өөр зүйл байхгүй.

         “Чингис хаан” музейн ач тус

Хүннү гүрний хаан Модун Шаньюгаас Наймдугаар Богд Жавзандамба хутагт хаан ширээнээсээ буух хүртэлх үеийн Монголын хаадын түүхийг харуулахаар төлөвлөж буй юу ч байхгүй. Тэгвэл “Чингис хаан” музей судалгааны асар том  төв бий болгох гэж байна.  Мөн Монголын бүх цаг үеийн түүхийг харуулсан  хосгүй үнэт үзмэрүүд тэнд орчин үеийн хадгалалт, хамгаалалтын дор дэлгэгдэнэ.

 “Чингис хаан” музей нь Монголын анхны тулгар төр Хүннүгийн эзэнт улсын Модун Шаньюйгаас эхлэн хүн төрөлхтний түүхэнд агуу их үйлийг бүтээсэн Их Монгол улсаас ХХ зууны шинэ Монгол Улс хүртэлх хаад, язгууртны бүрэн түүхийг багтаах юм. Музей нь сан хөмрөг Монгол нутгаас олдсон археологийн дурсгалууд, дэлхийн музейдын сан хөмрөгт хадгалагдаж буй өв, үзмэр, эд өлгийн зүйлийн хуулбар, уран дархан, урчуудын уран бүтээлүүдээс бүрдэж, мөн Чингис хаан судлал, судалгааны үр дүнгээр тогтмол арвижин дэвжих учиртай. Музейн бүтээн байгуулалтыг гардан гүйцэтгэж байгаа баг, ажлын хэсгээс Монгол хүн эх орон, үндэс угсаагаараа бахархах үндэсний үзлийг сэргээн бадраах, Монголчууд бидний өвөг дээдэс хүн төрөлхтний түүхэнд бүтээсэн гайхамшиг, их цадиг, түүхийн үнэнийг дэлхий дахинаа сурталчлан таниулах, олон улсын музейн хөгжлийн чиг хандлага, цаг үетэйгээ нийцсэн, иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон тав тухтай өнгөрөөх орон зай бүхий орчин үеийн музейг байгуулахаар зорин ажиллаж байна. 

Музейн барилга нь 20500 кв.м талбайтай, нийт есөн давхар бүхий олон улсын музейн стандартыг хангасан, судалгаа-сургалт-танин мэдэхүй соён гэгээрлийн цогцолбор болно. Тодруулбал,  15 үзмэрийн танхимтай, олон улсын стандартад нийцсэн, орчин үеийн шийдэл бүхий есөн давхар барилга байна. Үүний 40 орчим хувийг үзмэрийн талбай эзлэх аж. “Чингис хаан” музейг 2021 оны хоёрдугаар улиралд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөөд буй.

Музейн барилгыг царцааж болохгүй шалтгаан

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн бүрэн эрхийн хугацаандаа хийх гэж зорьж буй нэгэн том ажил бас амбиц бол Чингис хааны музейн бүтээн байгуулалт. Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард тус цогцолборын шавийг тавихдаа “Энд Монголын түүхийн судалгаа сургалт, соён гэгээрлийн цогцолбор байх болно. Мөн соёлын хосгүй үнэт дурсгал, дэлхий даяар тархсан монголчуудын түүхийн их өвийг дэлгэх юм. Энэ нь эх түүхээ, эх соёлоо дээдлэх, хайрлах үзлийг түгээх, төлөвшүүлэх ач холбогдолтой” хэмээгээд  “Энэ бэлгэ дэмбэрэлтэй сайхан өдөр Эзэн Чингис хааныхаа музейг бүтээн байгуулах ажлыг эхлүүллээ. Музейн барилга хоёр жил баригдана, дээшээ есөн давхар, доошоо нэг давхартай байна. Энэ бол Монголын ард түмний шүтээн музей болох болно. Төсөвт 53 тэрбум төгрөг суусан. Санхүүжилтэд гацах зүйл үгүй. Бид үр хүүхдэдээ түүхээ үлдээх, соён гэгээрүүлэх ёстой. Түүхийн хичээлийг энд сургадаг байгаасай гэж бодож байна. Музейд сургалтын танхим, номын сан зэргийг байгуулна. Гадаадад байгаа Элчин сайдуудад тухайн оронд нь байгаа Их Эзэн хааны түүхтэй холбоотой үзмэр, дурсгалыг авчрах, эсвэл хуулбарыг авчрах үүрэг өгсөн" гэж байлаа. Өөрөөр хэлбэл, түүний удирдаж буй Засгийн газрын нэгэн том зорилго, мөн их түүхийн өмнө “800 гаруй жилийн түүхтэй Чингис хааны музейг бидний үед бүтээн байгуулсан” гэж ам бардам хэлэх, гарт баригдаж, нүдэнд харагдахаар хийсэн ажилтай байх нэг бахархал нь болох учиртай.

Их Эзэн Чингис хаанаараа бахархах зүйлтэй байж чадахгүй бол жижиг улс төр хийж эзэн хаанаа үгүйсгээд сууж байхад чинь өмнөд хөршид чинь Чингис хаан төрсөн, бас нас барсан газрууд гээд дэлхийн анхаарлыг хүртэл татаад өмчлөөд эхэлж байна. Тэр бүү хэл дэлхийн улс орнууд хааны чинь нэрийг хэрэглэх ашиглахаа хүртэл Хятад ард улсаас асуухдаа тулаад байгааг Францын үзэсгэлэнгээс мэдсэн л баймаар юм.

Төсөв хэлэлцэж буй энэ өдрүүдэд сөрөг хүчнийхэн “Чингис хааны музейг дараа жил барьсан ч болно” гэх мэтээр ярьж байгаа ч энэ ажил зүгээр нэг сэтгэлийн хөөрлөөр, эсвэл ямар нэг урсгал засварын асуудал бус эх түүх, өв соёлын үндэсний хэмжээний бүтээн байгуулалт учраас хойшлох, царцах ёсгүй юм. Тэгээд ч Ерөнхий сайд өөрийн амаар “Санхүүжилтэд гацах зүйл үгүй” гэсэн билээ. Зарим нэг нь “Коронавирусийн цар тахлын үед илүү дутуу зардлаа танаж, зарим бүтээн байгуулалтыг хойшлуулъя” гэж байгаа ч Чингис хааны музей бол хэн дуртай нь хойшлуулчих, зогсоож, гацаах хэмжээний төсөл бус, харин ч монголчуудын нэн тэргүүндээ тавин богино хугацаанд, хамгийн чанартайгаар хийх ёстой бүтээн байгуулалт юм.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2019 онд гарсан тогтоолын дагуу Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус музейн үзэл баримтлалыг баталж, “Монголын хаад язгууртны түүхийг танин мэдүүлэх музейг байгуулах нь үндэсний үзлийг сэргээж, эв нэгдлийг бэхжүүлэх, хүүхэд, залуусыг эх оронч хүмүүжлээр хүмүүжүүлэх, нийгмийг соён гэгээрүүлэх, бүс нутаг, олон улсад түүхээ үнэн зөвөөр таниулах боломж, хөшүүрэг” онцолж байлаа. Мөн соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар жуулчдын тоог нэмэгдүүлэх, олон улсын өндөр төвшний үзэсгэлэнгүүдийг Монгол Улсад зохион байгуулах боломж бүрдэнэ гэж үзэж буй.

Дэлхий бүтэн жил хоригдлоо. Вакцин гарч хорио тавигдахад хамгийн эрчимтэй эхлэх үйл ажиллагаа бол аялал жуулчлалын салбар гэж эдийн засагчид дүгнэж байна. Тэд ковид хамгийн бага тархсан Монгол орныг хэдэн мянгаараа чиглэхэд бид тэдэнд юугаа үзүүлж эдийн засагтаа нэмэр болох бэ. Та бүхний танан хасах, царцааж танах гэж буй соёлын томоохон бүтээн байгуулалтууд л нүүр тахална. Харин ч ковидоо бариад бүтээн байгуулалтаа хийчихсэн нүүр бардам зогсчих ухаан дутаа юу.

Өөрөөр хэлбэл, аялал жуулчлал, өв соёлын дурсгал, үзмэрээр дамжуулан ирэх эдийн засгийн ач холбогдлоос гадна үр хүүхэд, хойч ирээдүйдээ оруулах оюун санааны их хөрөнгө оруулалтыг бодож энэхүү бүтээн байгуулалтыг зорьсон хугацаанд нь ашиглалтад оруулах нь монголчуудад ашигтай. Тэгээд ч Байгалийн түүхийн музейн барилгыг нураасан үйл явцын шарх иргэдийн сэтгэлээс аниагүй байгааг мартаж болохгүй. Түүх соёл, өв уламжлалаа устгасан Засгийн газар гэгдсэнээс Чингис хааны музейгээ нээчихээд үр хойчоос гадна бусад улсын өмнө нүүр бардам байх хэрэгтэй биз ээ.

Энэ бол Монголын ард түмний шүтээн музей болох болно. Төсөвт 53 тэрбум төгрөг суусан. Санхүүжилтэд гацах зүйл үгүй. Бид үр хүүхдэдээ түүхээ үлдээх, соён гэгээрүүлэх ёстой

АН-ын бүлэг Шадар сайдад зөвлөмж хүргүүлэв
АН-ын бүлэг Шадар сайдад зөвлөмж хүргүүлэв
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​