fbpx Улстөржиж болно, тусгаар тогтнолоороо оролдож болохгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
9 минут 12 секунд

Улстөржиж болно, тусгаар тогтнолоороо оролдож болохгүй

Аливаа Үндэстний оршин тогтнох хамгийн том тулгуур нь уламжлалт соёл- урлаг, тэдгээрийн суурь болсон утга зохиол байдаг нь маргаангүй. Үүнийг түгээн дэлгэрүүлж, олон нийтэд эх орон, үндэстнээрээ бахархах бахарахлыг ирлэж, дэрвээж байдаг зүйл нь соёлын өв юм. Түүнийг хадгалж, хамгаалж, сэргээн засварлаж, судлан шинжилж, түгээн дэлгэрүүлж, хойч үедээ эх түүхийг нь баримттай нь өвлүүлж байдаг боловсролын байгуулга бол музей галлерей байдаг. Товчхондоо өнөөдөр С.Одонтуяа нарын улстөрчдийн ад шоо үзэж байгаа Соёлын төв, Музей, Номын сангийн барилгууд юм шүү дээ. Бид сүүлийн 30 жил соёл урлаг, утга зохиолоо орхиж, хоногийн хоолны төлөө хэрэлдсэн нь үнэн. Энэ хэрүүл бол үл дуусах нь эмгэнэлтэй. Гагцхүү улс орны эдийн засаг хүндэрхэд гагцхүү дээрэлхэж болдог салбар нь үндэстний оюун санаа, түүгээр дамжиж, улсын тусгаар тогтнолын илэрхийлэл болдог соёлын салбар байдаг нь “тэнэг” гэхээсээ ард олноо хашаалсан мал мэт ноомой харанхуй байлгаж өөрсдийнхөө үлгэрийг өлсөж буй хөөрхий бидэнд үнэмшүүлж, үеийн үед УИХ-ын гишүүн байх тачияалаа гүйцэлдүүлэх гэсэн мэт... Уг нь тэвчиж болох зардал зам харгуй, үйлдвэр уурхай, өөр хичнээн байгааг мэдэж л байгаа даа та хэд...

Харин 2020 оны долоодугаар сард Засгийн газраас Соёлын яамыг тусад нь байгуулж, үндэсний урлаг, утга зохиолд анхаарал хандуулах болсон нь сайшаалтай. Тодотгож хэлбэл Монгол Улс тусгаар тогтнолоо бэхжүүлэх бодлого хэрэгжүүлж эхэллээ гэж ойлгогдож байгаа.

Өнөөдөр хоногийн хоол яриад, эдийн засгийн нөхцөл байдал тайлбарлаад байвал энэ бүхнийг хэрэгжүүлж чадахгүй. Энэ хэрээр үндэсний дархлаа муудсаар байх болно. Тиймээс зориглон хөдөлж, арай сэхээнд орчихоогүй байгаа үндэстнийхээ дархлааг дэмжиж байгаа нь туйлын зөв. Гэтэл эдийн засгийн хямралтай үед хот хөдөөгүй Соёлын төв, Номын сан, Музейн барилга барьж байна. Тэр тусмаа цар тахлын үед дэмий зүйлд мөнгө зарлаа хэмээн шүүмжлэл өрнүүлэх болов.

Харамсалтай нь Төрийн эрх барих хамгийн дээд байгууллагын нэгэн бүтэц болох АН-ын бүлгээс эрс эсэргүүцэн, үндэснийхээ тусгаар тогтнолын эсрэг гэмээр зүйл яриад сууж байгааг юу гэж ойлгох вэ. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат цэрэг хувцастай зургаа цахим ертөнцөд тавьж, бидон тараахаар тусгаар тогтнол баталгаажина гэж ойлгодог бололтой. С.Одонтуяа ч С.Эрдэнэ мэтийн үгээр Баянгол дүүргийн иргэдэд таалагдаж байвал улс орон бүтэн байдаг гэж боддог нь илт. Бүгд улс эх орныхоо эсрэг бодлого яриад сууж байна.

Соёлын төв, Музей, Номын сангийн барилга барилаа гээд цар тахалд ямар хамаатай юм. Нэгэнт Улсын төсөвт 2019, 2020 оноос хойш он дамжсан төсөв суулгаад ирсэн барилга байшинг царцаах ямар хэрэг байна. Эдгээрийг царцаалаа гээд Монгол Улсын мөнгөний авдар бялхах нь юу л бол?

 Иргэд олон нийт бидэн турж үхээд та бүхнийг сандаргах дээрээ тулаагүй. Тэгээд ч хатуухан хэлэхэд энэ улсын эдийн засаг чинь ганцхан нүүрсэн дээр оршин тогтнож байдгийг мэдэх үү. Та нарын яриад байгаа эдийн засгийн агуулга, тэр хоосон онол чинь хөрсөн дээр огт үйлчлэхгүй байна. Тийм хөрсийг та нар 30 жил болоход бүрдүүлж ажиллаагүйн гай энэ мөн.

Төрөөс хөл хорионы үеийн арга хэмжээг цаг тутамд аваад явж байгааг бид харж сууна. Хамгийн сүүлийн жишээ гэхэд түлэх түлшний үнийг 50 хувиар бууруулж, шаардлагатай өрх айлд үнэгүй түлш хүргэж байна, Зорилтот бүлэгт хүнсний бүтээгдэхүүн тараалаа. Юунд үндэсний тусгаар тогтнолын амин зүйл соёл урлагийг цар тахалтай адилтган ад шоо үзнэ вэ. Д.Ганбат, С.Одонтуяа нар бүрэн улсын парламентад харийн бодлого хэрэгжүүлж суудаг юм биш биз гэсэн хардлага ч төрснийг нуух юун. Сөрөг хүчин гэж цагийн цагт л ард олонд таалагдах гэж энэ мэт улс төр хийж байдгийг ойлгож болох ч тусгаар тогтнолын эсрэг улс төр хийж суусныг парламентын түүхэнд харж сонссонгүй. Ирэх оны Улсын төсвөөс харахад Баянхонгор аймгийн Заг, Хүрээмарал сумдад тус тус 240 хүний суудалтай Соёлын төв ашиглалтад орох аж. Тус аймгаас сонгогдсон Д.Ганбат ичих ч үгүй тууз хайчлахад нь очоод гүйнэ, харж л байгаарай. Эсэргүүцэж байснаа мартаад “Би хөөцөлдөж байж...” гээд ярьж зогсож ч мэднэ. Ард олны ой санамжийг ийн доромжлохдоо тулчихсан түшээд ямар олон болоо вэ. 

Цар тахал дэлхий нийтэд гэнэт дэгдсэн шигээ нэг л өдөр алга болно. Вакцин эм тариа нь гараад ирлээ. Гэтэл бид эхлүүлсэн төлөвлөсөн барилгаа царцааж, баахан балгастай үлдэх ийм зураг руу нэр бүхий гишүүд түлхэж байна. Олон нийтэд хоолны мөнгө өгөхөөр тэмцэж байгаа тус тусын дүр босгох гэсэн л хэрэг. Арга ядсан энэ улстөржилтөөс үүдэж, буруу шийдвэрт хүрвэл улс орон яах вэ гэдгээ  Хууль тогтоох дээд байгууллагын гишүүд тооцоолдог баймаар юм. 

Соёл урлагаа дэмжинэ гэдэг нь зөвхөн барилга байшин барьснаар хэмжигдэхгүй нь ойлгомжтой. Гэвч ямар ч савгүйгээр саалиа бэлдэх тухай мөрөөдөж суугаа энэ хэдэн улстөрчдөд чухам юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Жишиж харахад, С.Одонтуяа ямар ч ард түмэн, сонгогчгүйгээр парламентад сонгогдох тухай ярьж байгаатай адил зүйл. Тусгаар тогтнол гэхээр муйхар улстөрчид нь ойлгохгүй байж мэдэх юм. Тэгвэл хамгийн наад зах нь Д.Ганбатад 760 иргэний саналаа өгсөн Баянхонгор аймгийн Богд суманд шилжилт хөдөлгөөн буурна. Таны санал хот руу биш сумандаа хадгалагдахад Соёлын төв чинь тодорхой нөлөө үзүүлнэ. Ажлын байр нэмэгдэж, сумын амьдралд гэрэл гэгээ нэмэх өчнөөн үйл ажиллагаа өрнөнө гэдгийг эрх биш гадарлах байх гэж найдна.

Соёлын сургууль төгссөн шинэхэн боловсон хүчин нурж унах гэсэн жар, далаад оны барилга дотор ажиллах гэж хөдөөг зорьдоггүй. Хамгийн наад зах нь Соёлын төв, Номын сан, Музейн барилга байшин барьж гэмээнэ ажлын байр бий болно. Энэ хэрээр уламжлалт өв соёл, урлаг, утга зохиол гадаад дотоодгүй түмэнд түгнэ. Тэр хэрээр соёлын бүтээлч үйлдвэрлэл, түүнийг дагасан долларын хуримтлал бий болно. Аливаа улс орны нийгмийн гэгээ нь илүү байж сөрөг үр дагавар бага байдаг хуультайг мэдэх биз ээ. С.Одонтуяа, Д.Ганбат нар 2012-2016 оны парламентад ажиллаж байхдаа “Хөдөө орон нутгаас шилжилт хөдөлгөөн их байна, үүнийг зогсоох дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй. Спортын ордноос эхлээд соёлын арга хэмжээ түгээх барилга байшин барьж, ажлын байраар хангах хэрэгтэй” хэмээн чалчиж суусан нь өдгөө ч хэвлэлийн архивт байгаа л байх. Гэтэл өнөөдөр төрөл арилжсан мэт нураана зогсооно гэж байгаагийн цаана ямар эрх ашиг байна вэ. Зүгээр ч нэг улстөржилт биш байх. Чухам хаанахын хэний гар хөл болж байгаа учраас ийнхүү үндэснийхээ эсрэг давшилж сууна вэ.

С.Дамдинсүрэн: Монгол улсын зэрлэг амьтны хууль бус худалдаа нь олон улсын зохион байгуулалттай гэмт хэргийн нэг хэсэг болж байна
С.Дамдинсүрэн: Монгол улсын зэрлэг амьтны хууль бус худалдаа нь олон улсын зохион байгуулалттай гэмт хэргийн нэг хэсэг болж байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​