fbpx ЖДҮ-Г ЦӨЛМӨСӨН УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Л.ЭНХБОЛД ХИЙСЭН ХЭРГЭЭ ТУСЛАХ ЗАЛУУДАА ҮҮРҮҮЛЭХИЙГ ОРОЛДЖЭЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 38 секунд

ЖДҮ-Г ЦӨЛМӨСӨН УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Л.ЭНХБОЛД ХИЙСЭН ХЭРГЭЭ ТУСЛАХ ЗАЛУУДАА ҮҮРҮҮЛЭХИЙГ ОРОЛДЖЭЭ

Өнгөрсөн парламентад олигтойхон хуцдаг нохой хүртэл МАН-аас нэр дэвшвэл сонгогдож байв. Тэдний нэг болох УИХ-ын гишүүн Л.Энхболд гэгч говийн хүний нүнжиггүй нэгэн эр Өмнөговиос сонгогдож төрийн түшээ болсон ч өөдгүй хуншгүй нэгэн болохоо өнгөрсөн хугацаанд харуулаад амжсан билээ.

Тэрээр УИХ-ын чуулганы танхимд бусдыг “хулгайч худалчаар” нь дуудаж суудаг байсан ч  үнэн хэрэгтээ өөрөө жинхэнэ мэргэшсэн хулгайч,  залилагч болох нь илэрсэн юм. Л.Энхболд  жижиг дунд үйлдвэрлэгч нарт очих ёстой мөнгөнөөс тэрбум тэрбумаар нь хумсалсан увайгүй этгээд. Охин Э.Мандухайнхаа нэр дээр “Мэйт экспорт интернэшнл” компани байгуулан, улмаар 2016 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 1.3 тэрбум төгрөгийн зээл авсан нь баримтаар нотлогдсон байдаг. Гэвч түүний залилан луйвар үүгээр дуусаагүй. Тэрээр охиныхоо нэрээр улсын мөнгөнөөс тэрбумаар нь хулгайлчихаад  өөрөө хожим хэргээс цэвэрхэн сугарахын тулд олон жил өөрт нь итгэж, үнэнчээр дагаж явсан туслах залуугаа хэрэгт түлхсэн байдаг. Л.Энхболд охиныхоо зээл авсан “Мэйт экспорт интернэшнл” компанийг 2017 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдөр Э.Чагнаасүрэнгийн нэр дээр шилжүүлжээ. Амьхандаа охиноо өөрийнхөө луйврын ажиллагаанаас хөндийрүүлж байгаа арга ядсан царай нь энэ бололтой. Түүний ЖДҮХС-аас зээл авсан хэрэг нь сөхөгдөнгүүт зээл авсан хамсаатнуудыг АТГ-аас баривчлан шалгасан байдаг. Энэ үеэр түүнтэй олон жил ажиллаж,  итгэж явсан Э.Чагнаасүрэнг баривчилжээ. Тэрээр Л.Энхболдын үүсгэн байгуулсан “Ирээдүй инвест” Банк бус санхүүгийн байгууллагад нягтлан бодогчоор ажилладаг байсан бөгөөд сүүлийн үед туслах, зөвлөхийн ажлыг нь хийж байжээ. Нэг үгээр түүнд олон жил морь нохой мэт зүтгэсэн нэгэн. 2016 онд Л.Энхболдыг УИХ-ын сонгуульд нэр дэвших үеэр 1.5 сая төгрөг хандивлаж, улмаар Л.Энхболдыг УИХ-ын гишүүн болоход нь сонгуулийн ажиллагаанд зүтгэсэн, хандив өргөсөн шанд гишүүний туслахаар нь ажиллах болжээ. Гэтэл Л.Энхболд энэ олон жил өөрт нь итгэж явсан нөхрөө шууд л хэрэгт түлхэж, “Чи миний өмнөөс хэрэг үүрчих, би ялгүй гаргаж өгөхийг хөөцөлдье” хэмээн ятгах болжээ.

Тэр ч байтугай ЖДҮХС-гаас зээл авахдаа Э.Чагнаасүрэнгийн өндөр настай аав ээжийнх нь орон байрыг барьцаанд тавьсан байжээ. Ийнхүү туслахынхаа аав ээжийг ч орон гэргүй болгож, өөрийг нь шоронд явуулахаар санаархсан байна. Харин байдал бишдэж байгааг мэдсэн Э.Чагнаасүрэн 72 цаг саатуулагдахдаа хэргээ задалж, үнэнийг илчилжээ.

Энэ дагуу АТГ, Улсын мөрдөн байцаах газраас  хэргийг дахин задлан мөрдөн шалгаж, хэргийн эзэн болох Л.Энхболдыг  Х тайлантай компанийн нэр дээр ЖДҮХС-гаас удаа дараа зээл авч, бусдад өрөө барагдуулсан болохыг олж тогтоосон байдаг. Мөн өөрийн эзэмшлийн банк бус санхүүгийн байгууллагаараа өндөр хүүтэй зээл гаргаж, ашиг орлого олсон нь ч тогтоогджээ. Гэвч тэрээр туслах залуугаа удаа дараа ятгаж, “Чи миний өмнөөс хэрэг үүрчих, би албан тушаалтай болж байгаад чамайг ялгүй гаргаж өгнө, би удахгүй “Эрдэнэс монгол” компанийн дэд захирлаар томилогдох гэж байгаа, тиймээс чи миний өмнөөс ял үүрчих” гэж ятгаж эхэлжээ.  Уг нь тэрээр өнөөдөр ЖДҮХС-г цөлмөсөн хэрэгтээ ял авч, шоронд сууж байх ёстой. Гэтэл ямар шалгуураар МАН увайгүй луйварчин нөхөрт албан тушаал амлаад сууж байгаа нь хачирхалтай. Хийсэн хэргээ бусдад тохчихоод цэвэрхэн мултрахыг санаархаж яваа Л.Энхболд “Эрдэнэс монгол” ХХК-ийн дэд захирал болбол төрийн мөнгийг идэж уухыг үзүүлж өгөх байх даа.

Эх сурвалж: Түмэн.мн

Чуулган: Японоос 25.0 тэрбум иений яаралтай тусламжийн зээл авахыг дэмжлээ
Чуулган: Японоос 25.0 тэрбум иений яаралтай тусламжийн зээл авахыг дэмжлээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​