Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг бичил уурхайд ажилладаг долоон хүн техникийн спирт хэрэглэж, дөрөв нь нас баржээ.
Энэ талаар УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр албан ёсны мэдээллийг өглөө.
Тэрээр "Өчигдөр орой Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг бичил уурхайд золгүй тохиолдол гарсан байна. Архи уусан гэсэн өгүүлэмжтэй долоон хүний талаар мэдээлэл ирсэн бөгөөд нэг хүн газар дээрээ, гурван хүн сумын Хайлааст багийн эмнэлэгт хүргэгдээд нас барсан. Гурван хүн нь одоо Улсын нэгдүгээр төв эмнэлэгт эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч байгаа. Нэг хүнийх нь биеийн байдал тааруу байна. Эдгээр хүмүүс архи уусан гэж байгаа ч техникийн спирт хэрэглэсэн нь тогтоогдсон. Техникийн зориулалттай спирт ууснаас амь насаа алдсан харамсалтай тохиолдол гарлаа" хэмээв.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР