fbpx Монгол Улс хүнээ аварсан Шинэ Зеланд болох уу, хүнээ алдсан Швед болох уу?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 28 секунд

Монгол Улс хүнээ аварсан Шинэ Зеланд болох уу, хүнээ алдсан Швед болох уу?

Эрүүл мэндийн яам шинэ төрлийн корона вирусийн халдварын талаар дэлхийн улс орнуудын хэрэгжүүлж байгаа арга хэмжээг Монгол Улстай харьцуулсан сонирхолтой судалгааг хийжээ.

Дэлхийн улс орнууд цар тахалтай нүүр тулж өнөөдрийн байдлаар дэлхий нийтэд 220 орны 65,503,594 хүн Ковид-19 халдварт өртөж, 1,510,867 хүн нас бараад байна. Ковид-19 халдвар нь агаар дуслын замаар ойрын хавьтлуудад маш хурдтай тархдаг вирүсийн халдвар бөгөөд эмийн бус интервенц болох амны хаалт зүүх, зай барих, халдваргүйтгэх, олныг хамарсан үйл ажиллагааг хязгаарлан хөл хорио тогтоох зэрэг хариу арга хэмжээ чухал үүрэгтэй байна. Дэлхийн улс орнууд өөр өөрийн онцлогийг харгалзан хариу арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.

Цөөн хүн амтай, нөгөө талаар эдийн засгийн болон эрүүл мэндийн салбарын өнөөгийн чадавхаа тооцон Монгол Улс өнгөрсөн хугацаанд хилийн хоригийг цаг алдалгүй эрт эхлүүлж, оновчтой хариу арга хэмжээ авсны дүнд бид 3 сар хүртэл дотооддоо халдваргүй, 3 сараас 11 сар хүртэл зөөвөрлөгдсөн, 11 сарын 11-ээс дотооддоо кластер голомт хэлбэрээр бүртгэгдээд байна. 2020 оны 12 сарын 05-ны өдрийн байдлаар Монгол улсад нийт батлагдсан тохиолдол 842, үүнээс, зөөвөрлөгдсөн 45.5% (383), кластер голомт дахь дотоодын халдвар 47.1 хувьтай байна.

Австрийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар улс орнуудын ЗГ-аас Ковид -19 халдварын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүнг эрэмбэлэн үзэхэд боловсролын байгууллагын үйл ажиллагааг зогсоох нь 85 оноо, уулзалт цуглааныг хязгаарлах нь 72, хүн амд эрүүл мэндийн боловсрол олгон сэргийлэх нь 65, хилийн хориг тавих нь 57 оноо буюу нэлээд үр дүнтэй гэж дүгнэсэн байна.

Шинэ Зеландын 49 хоногийн хатуу хөл хорио

Шинэ Зеландын Ковид-19 халдварын анхны тохиолдол 2 сарын 26-нд бүртгэгдсэн. Улмаар 3 сарын дунд гэхэд хүн амын дунд халдвар тархаж буй нь илт болсон бөгөөд “Шинэ Зеланд улс вирүсийн тархалтыг хязгаарлах хэмжээний шинжилгээ болон хавьтлын илрүүлэлтийн хүчин чадал хангалтгүй” гэж дүгнэн шийдвэр гаргагчид шинжлэх ухаанд суурилсан нөлөөллийн үр дүнд халдварыг зөвхөн барих бус устгах стратеги рүү шилжсэн байна. 3 сарын 26-нд улс даяар тогтоосон хөл хорио таван долоо хоног үргэлжилсэн бөгөөд энэ хугацаанд шинэ тохиолдлын тоо тогтмол буурч байсан. Үүний дараа бэлэн байдлын түвшинг нэгээр бууруулан хоёр долоо хоносон нь Шинэ Зеланд улс бүхэлдээ долоон долоо хоногийн турш хүн бүр гэртээ байж халдварыг хязгаарласан байна.

Хөл хорио тогтоогоогүй Швед улс нас баралтаараа дэлхийд тэргүүлж байна

Швед улс нь Ковид-19 өвчлөлийн эсрэг эрт, идэвхтэй арга хэмжээ аваагүй цөөн орны нэг бөгөөд тэд иргэддээ ямар нэгэн албан шаардлага, хөл хорио тавилгүй зөвхөн зөвлөгөө, санамж өгөх байдлаар хандсан. Энэхүү арга нь сүүлийн хэдэн сар олон маргаан, хэлэлцүүлгийн үндэс болж буй боловч одоогийн байдлаар Швед нь зөвхөн өндөр хөгжилтэй орнууд дунд төдийгүй дэлхийд хамгийн өндөр нас баралтын түвшинтэй орнууд дунд багтаж байна. Улаанбаатар дахь нэг халдвартай хүн 4, Сэлэнгэ аймгийн хувьд 8 хүнийг халдварлуулах түвшинд байсан бол хөл хорионы дараа буурч байна

Дээрх хоёр улсыг Монгол улсын өдөр тутмын өвчлөлийн байдалтай харьцуулсан зургийг ourworldindata.org вэб хуудаснаас авсныг дор харуулж байна. Монгол улсын хувьд хөл хорионы хугацаанд батлагдсан тохиолдлыг эрт илрүүлэх, хавьтлыг тогтоох, эрэмбэлэх, тусгаарлах, түргэвчилсэн шинжилгээнд хамруулах ажлыг өргөжүүлсэн бөгөөд тухайлбал, УБ хотод нийт 123 697 хүнийг шинжилгээнд хамруулснаас PCR шинжилгээгээр 42971, түргэвчилсэн оношлуураар 80572 хүнийг одоогоор хамруулаад байна.

Бид дотоодод халдвар бүртгэгдсэнээс хойш өдөр тутмын батлагдсан тохиолдлын тоо, халдвартай холбоотой бусад параметрүүдийг ашиглан тухайн агшны бодит R (Reffective) утга буюу нэг тохиолдлын халдварлуулах дундаж хүний тооны өөрчлөлтөөр хөл хорионы үр дүнг тооцоолсон. 

/Доорх зурганд Улаанбаатар хот болон Сэлэнгэ аймагт КОВИД-19 өвчлөл бүртгэгдсэнээс хойших R утгуудыг хугацаагаар харууллаа/

Эндээс харахад Улаанбаатар дахь нэг халдвартай хүн 4, Сэлэнгэ аймгийн хувьд 8 хүнийг халдварлуулах түвшинд байсан бол уг хоёр голомтод нэг тохиолдлын халдварлуулах дундаж хүний тоо хөл хорионы туршид тогтмол буурсаар R утга нь 1 буюу түүнээс доош орох хандлага ажиглагдаж байна. Энэ хугацаанд батлагдсан шинэ тохиолдлыг эрт илрүүлэх, хавьтлыг тогтоох, эрэмбэлэх, тусгаарлах, түргэвчилсэн шинжилгээнд хамруулах ажлыг өргөжүүлэн хийснээр голомтолсон халдваруудын тархалтын хурд саарах төлөвтэй байна.

Сүүлийн хоногуудад лабораторийн шинжилгээн дэх эерэг хувь буурч байгаа нь халдварын голомтыг үр дүнтэй хумьж чадсаныг илтгэж байгаа боловч нууц үеийн хугацаандаа буй илрээгүй тохиолдлууд байх боломжтой юм.

Сэлэнгэ аймаг дахь өвчлөлийн тархварзүйн нөхцөл байдал нь бусад аймаг, Улаанбаатар хотоос нэлээд ялгаатай байгаа тул тусгайлсан тандалт-судалгаа хийж үзэх шаардлагатай юм. Халдварт өвчний дэгдэлт санамсаргүйгээр, маш хурдан явцтай өрнөх боломжтой тул өвчлөлийн байдлыг өдөр тутам хянаж хариу арга хэмжээг тухайн нөхцөл байдалд зохицуулан яаралтай авах шаардлагатай.

Дэлхий нийтэд Ковид-19 халдварыг бууруулах, тэмцэх үр дүнтэй аргуудад зай барих, хөдөлгөөн хязгаарлах, эрүүл мэндийн болон нийтийн эрүүл мэндийн чадавхыг сайжруулах нь хамгийн үр дүнтэй арга гэж үзэж байна. Хэрвээ одоогийн тархварзүйн нөхцөл байдлыг бид дараагийн 7 хоногт хэвээр нь хадгалж чадна гэж үзвэл өвчлөл бүртгэгдсэн аймаг, хотын бэлэн байдлын зэрэглэлийг дахин авч үзэх шаардлагатай юм гэжээ. ​

Эх сурвалж: ЭМЯ-ны судалгааны баг: ​​​​

Багийн ахлагч:​ Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан

Зөвлөх: Профессор, АУ-ны доктор ​​О.Чимэдсүрэн

Багийн гишүүд:​ АУ-ны доктор Д.Наранзул, АУ-ны доктор Э.Тэмүүлэн, Судлаач  Б.Цолмон

 

НАМЗХ-ны эмэгтэй гишүүд өрх толгойлсон эмэгтэйчүүдэд тусаллаа
НАМЗХ-ны эмэгтэй гишүүд өрх толгойлсон эмэгтэйчүүдэд тусаллаа
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​