Монгол Улсад өнгөрсөн 24 цагийн хуграцаанд 23341 хүнд шинжилгээ хийснээс 38 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ. Эдгээрийн 29 батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаар тусгаарлагдаж байсан хүмүүсээс илэрчээ.
Нийт халдвар авсан хүмүүсийн 6 нь орон нутагт, 32 нь Улаанбаатарт байна. Сэлэнгэ аймагт 2, Замын-Үүдэд 3, Орхон аймагт 1 хүн шинээр халдвар авчээ. Харин Дархан-Уул, Дорноговь, Говьсүмбэр аймагт шинээр халдвар илрээгүй байна.
Ингэснээр нийт 887 хүн халдвараар өвчлөөд байгаа гэсэн үг юм . Одоогоор маш хүн 2, хүнд хүн 5 хүн байгааг ХӨСҮТ мэдээллээ.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР