Цэргийн төв эмнэлэг бол коронавирусийн халдвартай хүмүүсийг тусгаарлан эмчилж байгаа томоохон обьектын нэг билээ. Харамсалтай нь тус эмнэлгийн 3 ажилтан коронавирусийн халдвар авчээ. Энэ талаар өнөөдөр ЭМЯ-ны ээлжит хурлын үеэр мэдэгдлээ.
Тодруулбал, нийслэлийн хэмжээнд өчигдөр 32 шинэ халдвар бүртгэгдсэний 29 нь батлагдсан хавьтлуудын ойрын хүмүүс байжээ. Харин үлдсэн 3 нь Цэргийн төв эмнэлгийн ажилтнууд байна.
Ингэснээр эмнэлгийн байгууллагын 14 ажилтан ийнхүү халдвар аваад байна.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР