fbpx Морин хуурч, хөөмийч Н.Бат-Эрдэнэ 197 орны хөгжимчидтэй хамтран single цомог гаргахад хамтарчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Entertainment
Огноо
Унших
3 минут 16 секунд

Морин хуурч, хөөмийч Н.Бат-Эрдэнэ 197 орны хөгжимчидтэй хамтран single цомог гаргахад хамтарчээ

Их Британи улсад ажиллаж амьдардаг морин хуурч, хөөмийч Н.Бат-Эрдэнэ дэлхийн 197 орны 197 хөгжимчдөөс бүрдсэн "The Earth Orchestra буюу Дэлхийн Найрал хөгжим" нэгдлийн “TOGETHER IS BEAUTIFUL" нэртэй single цомог гаргахад Монгол Улсыг төлөөлөн оролцжээ.

Дэлхийн улс орон бүрээс оролцсон 197 хөгжимчид "The Earth Orchestra" хэмээх дэлхийн найрал хөгжмийн нэгдлийг байгуулснаар хөгжмийн түүхэнд шинэхэн хуудсыг нээгээд байна. 2020.12.04-д тэдний (The Earth Orchestra - Дэлхийн найрал хөгжмийн) анхны цомог болох 'Together Is Beautiful буюу Хамтдаа үзэсгэлэнтэй' нээлтээ хийгээд байгаа юм.

Хэвлэлийн мэдэгдлийн дагуу уг төсөл нь "Хөгжим бол оршин тогтонох байрлал, хэл соёл, улс төр гэх мэт маш олон зүйлээс хамааралгүйгээр дэлхийн бүх хүн төрөлхтнийг нэгтгэх хамгийн гол хүч мөн” гэдгийг харуулах зорилготой гэнэ.

Тэд энэхүү төслийн хугацаанд "The Blue Planet", "Planet Earth", "Ghandi" гэх мэт олны танил маш олон бүтээлүүдийн хөгжмийг найруулсан гэдгээрээ алдартай BAFTA болон EMMY AWARDS -ийн шагналт хөгжмийн зохиолч Жорж Фентон-ий удирдлаган доор алдарт Abbey Road Studios-д дууныхаа бичлэгийг хийжээ. Жорж Фентон хэлэхдээ “The Earth Orchestra буюу Дэлхийн найрал хөгжмийн нэгдэл бол миний бодлоор хүн төрөлхтний түүхэн дахь хамгийн том бас хамгийн чухал найрал хөгжим мөн. Эдгээр авьяаслаг, олон янзын хүмүүсийн уг төсөлд оролцох хүсэл нь миний хувьд аль хэдийн бүгдийг хэлж байна. Энэ бол энгийн бөгөөд гүн гүнзгий ойлголт. Энэхүү төслийн хөгжмийг бичих нь миний хувьд нэр төрийн хэрэг юм” гэжээ.

Мөн тэрээр Монгол Хөөмийн гайхамшиг болон морин хуурыг нэлээд онцолж Н.Бат-Эрдэнэтэй нэлээдгүй хугацаанд ажилласан байна. Нээлтийн өдөр BBC WORLD RADIO-д өгсөн ярилцлагандаа “Би уг зохиолдоо Монгол хөөмийг оруулж бичээгүй байсан. Харин морин хуур тоглохоор ирсэн Монголын хөгжимчин маань өөрөө хөгжмийн найруулагад маань хөөмий гэх энэ гайхалтай урлагийг нэмээд энэ дууг сэтгэл хөдөлгөм өөр түвшинд очиход тусалсан” хэмээн дурьджээ.

'Дэлхий найрал хөгжим' баримтат кино нь 2021 оны 1 сард нээлтээ хийх бөгөөд Н. Бат-Эрдэнэ маань уг киноны нэлээдгүй хэсгийг Монгол Улсаа болон Монгол ардын урлагаа дэлхийд сурталчилан таниулж оролцож байгаа юм байна.

'Together is Beautiful' дууг дараах линкээр орж Spotify, Apple Music, Amazon Music, JPC, Deezer зэрэг хөгжмийн флатформуудаас сонсох болон татаж аваарай.

Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР

С.Эрдэнэ АН-ынхандаа гомдолтой явна
С.Эрдэнэ АН-ынхандаа гомдолтой явна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​