fbpx АН-ын Үндсэн дүрмийн өөрчлөлтийн төслийг гишүүд хүлээн зөвшөөрөх үү
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 3 секунд

АН-ын Үндсэн дүрмийн өөрчлөлтийн төслийг гишүүд хүлээн зөвшөөрөх үү

АН-ын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/ ээлжит хуралдаанаа хийхээр болжээ. Тодруулбал, АН-ын ҮБХ-ны хуралдаан энэ сарын 17-ны үеэр хуралдаж, хэд, хэдэн асуудал хэлэлцэх бөгөөд хамгийн гол асуудал нь Үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх, мөн Их хурлынхаа товыг гаргах юм байна. Улмаар Их хурлаа энэ сардаа багтаан хуралдуулж, дүрмийн нэмэлт, өөрчлөлтийн төслөө батлуулж, Улсын дээд шүүхэд бүртгүүлсний дараа нь намын даргаа тодруулах юм.

АН-ын Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийн төслийн ажлын хэсгийг О.Алтангэрэл ахалж байгаа бөгөөд өнөөдөр /2020.12.07/ дүрмийн төслөө АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваанд гардуулан өгчээ.

АН-ЫН ШИНЭЭР БОЛОВСРУУЛСАН ДҮРЭМД:

НАМЫН ИХ ХУРАЛ

  • Их хурлын төлөөлөгчид нь сонгогдох, томилогдох зарчмаар бүрдэх бөгөөд намын их хурал,ҮБХ-ноос өөрөөр шийдээгүй бол Нийслэлд дүүргийн хороо тус бүрээс 2, аймагт 10000-гаас дээш хүн амтай сумын баг бүрээс 1, бусад сумдаас тус бүр 1 төлөөлөгч сонгох ба Намын Дарга, ҮБХ, ДХХ, ДоСХ-ны гишүүд, намын дэргэдэх байгууллага тус бүрийн 10 хүртэлх тооны төлөөлөл томилогдоно.

ИХ ХУРАЛ НЬ ДАРААХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭЖ ШИЙДВЭРЛЭНЭ. Үүнд:

  • Намын Үзэл баримтлал, Үндсэн дүрэм, бусад журам мөрийн хөтөлбөр батлах;
  • ҮБХ-ны саналд үндэслэн намаас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэн, нууц санал хураалтаар шийдвэрлэх;
  • ҮБХ-ны бүрэлдэхүүнийг батлах;
  • ҮБХ-ноос санал болгосон 18 хүртэлх тооны нэр дэвшигчдийг хэлэлцэн нууц санал хураалтаар авсан саналаар нь эрэмбэлэн хамгийн их санал авсан 9 нэр дэвшигчдийгДХХ-ны гишүүнээр батална; ДХХ-ны гишүүнээс орон гарсан тохиолдолд эрэмбэлэгдсэн саналын дарааллаар удаах нэр дэвшигчийг нөхөн сонгогдсонд тооцож ҮБХ батламжилна.
  • ҮБХ-ноос санал болгосон 23 хүртэлх тооны нэр дэвшигчдийг хэлэлцэн нууц санал хураалтаар авсан саналаар нь эрэмбэлэн хамгийн их санал авсан 11 нэр дэвшигчдийг ДоСХ-ны гишүүнээр батална. ДоСХ-ны гишүүнээс орон гарсан тохиолдолд эрэмбэлэгдсэн саналын дарааллаар удаах нэр дэвшигчийг нөхөн сонгогдсонд тооцож ҮБХ батламжилна.
  • Намын Даргыг сонгон батлах;
  • Үзэл баримтлал, Үндсэн дүрмийн зөвлөлийг байгуулах;

НАМЫН ДАРГА

  • Ардчилсан Намын Дарга нь Намын тэргүүн бөгөөд Үндсэн дүрэм, бусад журмын хүрээнд тушаал, шийдвэр гаргана.
  • Намын Даргын сонгуулийг хоёр үе шаттайгаар дүрмийн дагуу явуулна.
  • Үндсэн дүрмийн 5.17.8-д зааснаар намын дарга чөлөөлөгдсөн болҮБХ-ны хуралдаанаас 30 хоногийн дотор намын даргад нэр дэвшигчдийн дунд эхний шатны өрсөлдөөнийг явуулж санал хураан хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг намын Их хуралд өргөн мэдүүлж хэлэлцүүлнэ.
  • Намын Их Хурлаас намын даргыг 4 жилийн бүрэн эрхтэйгээр сонгоно.
  • УИХ-ын сонгуульд АН өмнөх сонгуульд авсан суудлаа ахиулан хамгийн олон суудал авсан тохиолдолд Намын Даргын бүрэн эрх сунгагдсанд тооцогдоно
  • Намын даргад нэр дэвшигч нь Үндсэн дүрэм зөрчиж хариуцлага хүлээгээгүй, намын сонгуульт гишүүнээр 5-аас доошгүй жил ажилласан байна.
  • Намын Даргыг дараах үндэслэлээрҮБХ-ны хурлаар чөлөөлж намын даргын сонгуулийг явуулах ҮБХ-ны хурал, намын Их хурлыг товлон зарлана. Энэ тохиолдолд намын дараагийн Дарга сонгогдох хүртэл ҮБХ-оос Намын Даргын эрх, үүргийг аль нэг дэд даргад шилжүүлнэ. Үүнд:
  • АН нь УИХ-ын сонгуульд хамгийн олон суудал аваагүй;
  • Чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан;
  • Намын Даргын хавсарч үл болох албан тушаалд сонгогдсон, томилогдсон;
  • Эрүүл мэндийн шалтгаан.
  • ҮБХ-ны нийт гишүүдийн олонхийн саналаар огцруулах асуудлыг зөвхөн дараах шалтгаануудын аль нэгийг баримтлан намын их хуралд өргөн мэдүүлснийг намын их хурал хүлээн авч огцруулах шийдвэр гаргана. Үүнд:
  • Санхүүгийн зөрчил гаргасан
  • Намын дүрэм зөрчсөн нь ДХХ-ны шийдвэрээр тогтоогдсон
  • Үзэл баримтлалын эсрэг үл ажиллагаа явуулсан
  • ҮБХ-ны нийт гишүүдийн 3/1- ээс доошгүй хувь нь намын дарга чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн гэж үзэж гарын үсэг зурж, ҮБХ хуралд оролцсон гишүүдийн ердийн олонх дэмжсэн гэжээ.

Харин АН-ын дарга асан С.Эрдэнэ тэргүүтэй хүмүүс намын дүрмийн өөрчлөлтийг хууль бус, одоогийн дүрмээрээ явах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа юм. Өөрөөр хэлбэл дүрмийн өөрчлөлтийг гишүүд хүлээн зөвшөөрч батлах эсэх асуудал хэрхэн үргэлжлэхийг харах үлдэж байна. 

Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР

Амьгүй төрсөн ургийг хогийн цэг дээр хаясан байжээ
Амьгүй төрсөн ургийг хогийн цэг дээр хаясан байжээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​