fbpx Л.Амгаланбаяр: Техникийн спиртэд хордсон ажилчид шинжилгээ өгөөд нутаг буцах гэж байсан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 34 секунд

Л.Амгаланбаяр: Техникийн спиртэд хордсон ажилчид шинжилгээ өгөөд нутаг буцах гэж байсан

Төв аймгийн Заамар суманд уурхайд ажиллаж байсан 7 хүн техникийн спирт ууж, 4 нь нас барсан харамсалтай хэрэг өнгөрсөн бямба гаригт гараад байгаа билээ. Уул уурхайн үйл ажиллагаа зогссон үед хохирогчид яагаад ажиллаж байв гэдэг асуудал сөхөгдөөд байгаа юм.

Бид энэ асуудлаар Төв аймгийн Заамар сумын Засаг дарга Л.Лхагвасүрэнтэй холбогдож тодрууллаа.

-Заамар сумын нутаг дэвсгэрт 7 хүн техникийн спирт ууж 4 хүн нас барсан харамсалтай хэрэг гарлаа. Тухайн үед юу болсон талаар та албан ёсны мэдээлэл өгөхгүй юү?

-Манай суманд үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудын зарим нь бичил уурхайчдыг дэмжих зорилгоор гурвалсан гэрээ байгуулж ажилладаг. Үүний нэг нь “Баянгол Тариалан” гэх компани байсан.

Сумын хэмжээнд бүхий л уурхайнууд 11 сарыг 7-нд гэрээний хугацаа дуусч үйл ажиллагаа зогссон байсан. Уурхайн ажилчид нэг хэсэг нь буцаж, зарим нь техник хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангахаар үлдсэн. Хохирогч иргэд ч техникийн бүрэн бүтэн байдлаа хангахаар үлдээд байсан юм билээ. Харамсалтай нь ийм хэрэг гарлаа.  18-49 насны 7 хүн энэ сарын 4-ний орой техникийн спирт ууцгаасан байна. Маргааш нь буюу 5-наас биеийн байдал нь эвгүйрхэж түргэн тусламж дуудсан. Тусламж ирэхээс өмнө нь нэг нь газар дээрээ нас барж, Хайлааст багийн эмнэлэгт нэг иргэн нас барсан. Заамар сумын Эрүүл мэндийн төв дээр хоёр иргэн нас барсан харамсалтай явдал боллоо. Аймгийн төвөөс эмч сувилагч нар ирж эмнэлгийн үйлчилгээ авч байсан хүмүүсийг Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хүргэсэн. Одоогийн байдлаар гурван хүний нэг нь хүнд, хоёр нь хүндэвтэр байгаа мэдээлэлтэй байна.

-Одоогоор ажиллаж байгаа уурхай бий юу?

-Одоогоор ажиллаж байгаа уурхай байхгүй. Сүүлийн уурхай хөл хорио тавигдаад түр журмын дагуу хаагдсан байгаа. Дээр хэлснээр уурхайн ажилчид техникийн бүрэн бүтэн байдлаа хангахаар үлдсэн. Тэр үеэр нь хөл хорио тавигдсан. Ингээд УОК-ын шийдвэрийн хүрээнд ажилтнууд нь шинжилгээ өгч 4-ний байдлаар буцах гэж байсан гэсэн мэдээллийг өгсөн.

-Орон нутгийн иргэд биш байх нь ээ?

-Хөвсгөл, Орхон, Дундговь, Увс аймаг болон нийслэл Улаанбаатар хотын иргэд байгаа.

Энэ ташрамд хэлэхэд, сумын хэмжээнд 9 чиглэлд пост гаргачихсан үе байгаа. УОК-оос гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг хангаж Засаг даргын захирамжаар сумын хэмжээнд согтууруулах ундааны зүйл зарахгүй байгаа. Албан хаагчид хяналтаа тавиад ажиллаж байгаа.

Энэ хэрэг явдлаас үүдэж аж ахуйн нэгжүүдийг техникийн зориулалттай ашиглаж байгаа спиртийн төрлийн бодис байгаа бол журамлах сэрэмжлүүлгийг өгч, хяналтыг улам өндөржүүлж ажиллаж байна.

Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР

Монголбанк: Энэ улиралд 750 аж ахуйн нэгж зээлд хамрагдах боломжтой

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​