Монгол Улсад коронавирусийн халдвараар өнгөрсөн 24 цагийн дотор 1 тохиолдол илэрчээ. Тодруулбал, Сэлэнгэ аймагт шинээр 1 тохиолдол бүртгэгджээ. Харин Улаанбаатар, Орхон, Архангай, Дорноговь, Дархан- Уул, Говьсүмбэр аймагт сүүлийн 24 цагт өвчлөл бүртгэгдээгүй таатай мэдээтэй байна.
Ингэснээр улсын голомтолсон өвчлөл 440 болсон байна. Улсын хэмжээнд нийт халдвар 888 болж байна. Одоогоор Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ, Сэлэнгэд 495 эмчлэгдэж байна. Маш хүнд нэг, хүнд 7 хүн байна.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР