Өнөөдөр өглөө 07:00 цагийн орчимд Архангай аймгаас 22-ын товчоогоор гарах гэж байсан 58 настай эмэгтэй Э-гийн бие муудаж, нас барсан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн иргэн “Зүрхний дутагдалд орлоо” хэмээн дуудлага өгсөн бөгөөд түргэн тусламж очиход хэдийн нас барсан байжээ. Урьдчилсан шалгалгаар талийгаачийн бие хөшсөн, нас бараад нэг цаг орчим болсон байсан гэх бөгөөд түргэвчилсэн оношлуурын шинжилгээгээр коронавирус илрээгүй байна. Одоо цагдаа, шүүх эмнэлгийн ажилчид хэргийн газарт ажиллаж, талийгаачийн ар гэрээс мэдүүлэг авч буй аж.
Эх сурвалж: Eguur.mn