fbpx ЭМЧ: Талийгаачийг хот руу нэвтрүүлэх гэж 60 гаруй удаа залгасан ч хариу өгөөгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 42 секунд

ЭМЧ: Талийгаачийг хот руу нэвтрүүлэх гэж 60 гаруй удаа залгасан ч хариу өгөөгүй

Өчигдөр буюу энэ сарын 7-ны өдөр Архангай аймгаас биеийн байдал тааруу 58 настай эмэгтэй 22-ийн товчоон дээр ирээд эмнэлгийн тусламж авч чадалгүй харамсалтайгаар нас барлаа.

Тухайн иргэнийг ирсэн даруй хүлээн авсан эмч нь нийслэлийн онцгой комисс болон Нийслэлийн эрүүл мэндийн газар руу холбогдож 60 гаруй удаа утасдсан ч нэг ч хариу өгөөгүй гэдгийг хэллээ. Улмаар ямар нэгэн шийдвэр хүлээн Улаанбаатар хот руу нэвтрүүлээгүй байна. Талийгаач иргэн машин дотроо нэг хонож өнөөдөр өглөө 9 цагийн орчимд нас барсан юм.

Талийгаачийг 22-ийн товчоон дээр хүлээн авч, үзлэг хийсэн эмчээс бид тодруулга авлаа.

-PCR ШИНЖИЛГЭЭ ТОЙРЧ ЯВДАГ УЧРААС ТАЛИЙГААЧИЙГ ХҮЛЭЭЛГЭСЭН-

-58 настай биеийн байдал муу эмэгтэй өчигдөр энд буюу 22-ийн товчоон дээр Архангай аймгаас ирээд учраа хэлэхэд оруулаагүй юм байна шүү дээ. Ямар шалтгаанаар оруулаагүй юм бэ?

-Өчигдөр 22 цагийн орчимд ирсэн иргэн Архангай аймгаас ирэхдээ ямар нэгэн эмчийн бичиггүй. Эмнэлгийн байгууллагын ямар нэгэн бичиг байхгүй өөрсдийн унаагаар ирсэн байсан. Архангай чинь голомтын бүс нутаг шүү дээ. Энэ эмээлт постоор халдварын бүс нутгаас ирж байгаа бол заавал шинжилгээ өгөх ёстой. Мөн эрүүл мэндийн шалтгаанаар ирж байгаа бол заавал эмнэлгийн байгууллагаас бичиг Улаанбаатар хотод ирэхэд хүлээн авах эмнэлэг зөвшөөрсөн бичигтэй байх ёстой гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газрын зөвлөмжид тусгасан байдаг. Мөн үүрэг чиглэлдээ тусгасан байдаг. Энэ үүрэг даалгаврын дагуу энэ хүнийг заавал шинжилгээ авах хүртэл хүлээлгэхээс өөр аргагүй байдалд хүрсэн.

-Өчигдөр орой талийгаачийг ирэхэд ньPCRшинжилгээ авах боломж байгаагүй юм уу?

-PCRшинжилгээ явуулаар тойроод явдаг байгаа. Өдөртөө нэг пост дээр нэг ирж байгаа. Өнөөдөр ирсэн хүнийг хүлээлгэж байгаад маргааш нь шинжилгээг нь өгүүлэх зарчмаар явж байна.

-ТАЛИЙГААЧИЙГ ӨНӨӨ ӨГЛӨӨ ҮЗЭХЭД МАШ ХҮНД БОЛСОН БАЙСАН-

-Эмч нар ээлжид гарч байгаа юм чинь хүнд ирсэн хүнийг нас барах хүртэл л байлгалгүй ядаж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж болоогүй байсан юм уу?

-Энэ хүн хэвлийгээр өвдөж байна. Нойр булчирхай өвддөг гэсэн. Үзлэг хийхэд нойр булчирхай өвдөж байна гэж хэлсэн. Бие янгинаж байна гэсэн. Энэ зовиур хоёр хоногийн өмнөөс эхэлсэн. Гэхдээ өвчин намдаах эм уухаар намддаг гэсэн. Үзлэгээр биеийн ерөнхий байдал тааруу, орчинтой харилцаатай, ухаан санааны байдал саруул, өөрөө босч яваад яриад байсан. Бусад даралт биеийн үзүүлэлт нь харьцангуй тогтвортой байсан. Тэгээд үзлэгээ хийгээд Нийслэлийн эрүүл мэндийн газар руу үзлэгийн байдлаа танилцуулаад “Энэ хүнд эмнэлгийн яаралтай тусламж шаардлагатай байна”гэдгээ тодорхой хэлсэн. Нийслэлийн эрүүл мэндийн газрын 11324207 утас руу би байнгын холбоотой чиглэл авч ажиллаж байгаа. Тэр утас руугаа залгаад энд хүнд хүн байна, эмнэлгийн тусламж хэрэгтэй байна гээд хүсэлт гаргасан.

Тэгээд хүсэлт гаргахад Нийслэлийн эрүүл мэндийн газраас

1.    Голомтын бүс нутгаас ирж байгаа учраас зайлшгүйPCRшинжилгээ авсан байх хэрэгтэй.

2.    Хэрэв эрүүл мэндийн шалтгаанаар ирж байгаа бол холбогдох орон нутгаасаа заавал 13А маягт, эмнэлгээс явуулсан бичиг, Эрүүл мэндийн сайдын тушаалаар бол эмч нь авчрах тийм заалттай. Дээр нэмээд Улаанбаатар хотод хүлээн авахыг зөвшөөрсөн бичигтэй байх ёстой гэсэн зүйлийг шаардсан.

Энэ хүнд бол аль аль бичиг нь байгаагүй. Гол нь энэ хүн яасан бэ гэхээр Архангай аймагт очоод хөл хориод ороод хорио дуусахаар нь өөрсдөө гараад ирсэн байгаа юм.

-УОК-ийн шийдвэрийн дагуу эмнэлгийн бичиг зайлшгүй хэрэгтэй байх. Гэхдээ зарим үнэхээр зайлшгүй, шаардлагатай яаралтай ороод ирэхээр нь энд ээлжид гарч байгаа эмч нар эмнэлгийн тусламж үзүүлээд нас барах хэмжээнд хүргэхгүй байж болоогүй юм уу?

-Бид нар эрүүл мэндийн асуудалтай ирсэн хүмүүсээ хянаж байгаа. Би эхэлж үзээд дараа нь мөн дахин үзсэн. Энэ үзлэг болгоныхоо хооронд Нийслэлийн Эрүүл мэндийн газар руу яриад энд яаралтай тусламж хэрэгтэй байна гээд байнгын хүсэж байсан.Энэ эмнэлгийн бичиг болонPCRшинжилгээний асуудал, түргэн тусламж наашаа ирж өгөхгүй байсан зэрэг асуудлаас болоод талийгаачийн биеийн байдал хүндэрсэн асуудал гарсан. Гэхдээ өчигдөр шөнийн үзлэгээр биеийн байдал харьцангуй тогтвортой байсан. Өглөө гэнэт муудсан.

-Та нийт хэдэн удаа талийгаачид үзлэг хийсэн бэ?

-Өглөөний үзлэгийг тооцохгүйгээр нийт гурван удаа үзсэн.  Нэг удаа машинд нь үзсэн. Хоёр удаа энд байгаа хүмүүсээ тойрч явж үзсэн. Өглөө бүр маш хүнд байдалтай болсон.

-ӨГЛӨӨ ӨРӨӨНДӨӨ ОРУУЛААД АРГА ХЭМЖЭЭ АВСАН Ч АВАРЧ ЧАДСАНГҮЙ-

-Тэгээд яг ямар арга хэмжээ авсан юм бэ?

-Өглөө энэ өрөөндөө оруулж ирээд холбогдох арга хэмжээнүүдийг авсан боловч үр дүн гарсангүй. Шингэн сэлбэх, цус тогтоох тариа, зүрх дэмжих, зүрхний зохиомол дэмжлэг зэрэг тусламжуудыг үзүүлсэн боловч аварч чадсангүй.

10 цагт үзсэнээсээ хойш Нийслэлийн Эрүүл мэндийн газрын 11324207 утас руу 10 удаа, 11 цагийн орчимд 20 гаруй удаа дахин 2 цагийн орчимд нийтдээ 60 гаруй удаа залгасан боловч хариу өгөөгүй. Энэ залгах болгондоо энд байгаа байдлыг танилцуулж, тусламж хүсэх гэж л байнгын дуудлага хийж байсан. Гэсэн ч ямар ч хариу өгөөгүй.

-ТАЛИЙГААЧИЙН ЦОГЦОС ОДОО ХҮРТЭЛ 22-ИЙН ТОВЧООН ДЭЭР БАЙНА-

-Энд ээлжид гарч байхдаа онцгой үе гарвал ганцхан Нийслэлийн эрүүл мэндийн газартай л холбогдох үүрэгтэй ажиллаж байгаа юу?

-Байгууллагын эрүүл мэндийн дээшээ хариуцаж байгаа хүн бий. Хамгийн гол зааварчилгаа өгч ажиллаж байгаа, гол шийдвэр чиглүүлж байгаа газар бол Нийслэлийн Эрүүл мэндийн газар юм. Тэндээс л байнгын заавар авч ажиллаж байгаа. Өнгөрсөн шөнө гэхэд зургаан сартай хүүхэд шингэ алдаж ирээд Жаргалан тосгон руу явуулсан.

-Одоо нас барсан иргэний цогцсыг хаана хүлээлгэн өгсөн бэ?

-Тэрийг нь УОК ирж шийдэх юм.

-Цогцос нь одоо эндээ байгаа юм уу?

-Тийм.

Эх сурвалж: Urug.mn

Коронавирусийн улмаас Төрийн ордонд хөл хорио тогтоолоо
Коронавирусийн улмаас Төрийн ордонд хөл хорио тогтоолоо
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​