Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийв. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр 11.00 цагт мэдээлэл хийснээс хойш 5 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Тодруулбал, Улаанбаатарт 2, Сэлэнгэд аймагт 3 илэрлээ. Улаанбаатарынх ХӨСҮТ-ийн хоёр эрүүл мэндийн ажилтан. Сэлэнгийн аймгийнх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын давтан шинжилгээгээр илэрсэн байна.
Улаанбаатарын каластир буюу багц голомтод өвчлөл бүртгэгдээгүй.
Аймгуудаар авч үзвэл,
- Архангай аймгийн батлагдсан тохиолдол 3
- Сэлэнгэ аймаг 207
- Орхон 25
- Улаанбаатар 128
- Дорноговь 31,
- Говьсүмбэр 4
- Дархан-Уул 45 байна.
Ингээд дотоодын халдвар 443 болж байна.
Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 893, эдгэрсэн 384, эмчлэгдэж байгаа 500 байна. Үүнээс 429 хөнгөн, 64 хүндэвтэр, 6 хүнд, 1 хүн маш хүнд байна" гэлээ.