Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, хуралдаанаар бэлэн байдалд шилжсэн зэрэглэлийг бууруулж, ирэх даваа гаригаас 34 байгууллагын үйл ажиллагааг нээхээр болов. Уг 34 байгууллагын жагсаалтад үсчин, гоо сайхан байгаагүй. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Үсчинг энэ сарын 25-наас нээхээр төлөвлөж байна. Амралт, саун, буудал, фитнессийг үе шаттайгаар нээх болно" гэсэн хариултыг өглөө.
Үсчин, фитнесс, саун, буудлыг үе шаттайгаар энэ сарын 25-наас нээхээр төлөвлөжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.