Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийв. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр 11.00 цагт мэдээлэл хийснээс хойш 14987 хүнд шинжилгээ хийхэд 1 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Тодруулбал, Цэргийн төв эмнэлгийн сувилагч байна. Эмчилгээ үйлчилгээндээ оролцоод, дараагийн 14 хоногийн ажиглалтдаа шилжээд байхдаа 7 дахь өдрөө халдвар илэрсэн. Улаанбаатарын каластир голомт болон бусад аймагт коронавирус илрээгүй. Ингээд Улаанбаатарт каластирлан батлагдсан тохиолдол 138 хэвээрээ байна.
Аймгуудаар авч үзвэл,
- Архангай аймгийн батлагдсан тохиолдол 3
- Сэлэнгэ аймаг 208
- Орхон 25
- Улаанбаатар 132
- Дорноговь 31,
- Говьсүмбэр 4
- Дархан-Уул 45 хэвээрээ байна.
Дотоодын халдвар 454, тусгаарлалтад 49, эрүүл мэндийн ажилчид 21 байна.
Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 907, эдгэрсэн 384, эмчлэгдэж байгаа 514 байна. Үүнээс 429 хөнгөн, 79 хүндэвтэр, 5 хүнд, 1 хүн маш хүнд байна" гэлээ.