Улсын онцгой комиссын шийдвэрээр энэ сард 3 удаагийн тусгай нислэг үйлдэхээр болсныг зарлаад байгаа билээ. Тодруулбал, Франкфурт, Токио, Сөүл хотууд руу тусгай нислэг үйлдэж, өнгөрөгч арваннэгдүгээр сард цуцлагдсан нислэгүүдэд нэрс нь баталгаажсан иргэдийг татан авах юм.
Монголд ирэх иргэдийг 14 хоног тусгаарлах юм. Тиймээс тусгаарлах байр, хоолны зардлын мөнгөө 21 хоногоор төлсөн иргэд өргөдөл, шилжүүлгийн баримтын хуулбар, бичиг баримтын хамт авчирч, зөрүү мөнгөө авна уу гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.