Капитал банкийг өнгөрсөн онд татан буулгаснаар хадгаламжийн мөнгө хэрхэх асуудал өнөөг хүртэл нэг мөр шийдэгдээгүй байгаа билээ. 20 сая төгрөг доторх иргэдийн хадгаламжийг өгч дууссан гэдгийг Монголбанк мэдээлж байна. Харин Эрүүл мэндийн даатгалын сан, Нийгмийн даатгалын сангийн нийт 240 тэрбум төгрөгийг улсад төвлөрүүлэх ажлын явцын талаар Монголбанк “Эрх хүлээн авагчийн баг идэвхтэй ажиллаж байгаа. Муу зээлдэгчдийн шүүх ажлын явц эцэслэх тал руугаа явж байна” гэлээ.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР