Монгол Улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 8574 хүнд шинжилгээ хийснээс 5 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илэрчээ. Тэдгээр иргэд Сэлэнгэ аймгийн иргэд бөгөөд батлагдсан хүний ойрын буюу гэр бүлийн хүмүүс аж. Ингэснээр Сэлэнгэ аймагт нийт халдвар авсан хүн 213 болсон байна.
Улаанбаатар, Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр, Дорноговь аймагт халдвар илрээгүй байна. Дотоодын нийт халдвар 459 болсон бол улсын хэмжээнд 912 хүн коронавирусийн халдвар авчээ. Үүнээс эдгэрсэн хүн 384 байна. Маш хүнд нэг, хүнд 5 хүн байгааг ХӨСҮТ мэдээлж байна.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР