fbpx "Эрдэнэт"-ийг эх орондоо авч ирсэн Ерөнхий сайд, АН-ын гишүүд өнөөдөр буруутан болсонд харамсаж байна гэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 43 секунд

“Эрдэнэт“-ийг эх орондоо авч ирсэн Ерөнхий сайд, АН-ын гишүүд өнөөдөр буруутан болсонд харамсаж байна гэв

УИХ дахь Ардчилсан намын бүлэг /2020.12.14/ ээлжит хуралдаанаар Төмөр замын тээврийн тухай болон Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Тагнуулын байгууллагын тухай  болон Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Төмөр замын тээврийн тухай хуулийн төсөлд салбарын сайд, албан тушаалтнууд бүлгийн гишүүдэд мэдээлэл өгсөн. Гишүүдийн зүгээс, Монголын төмөр замын байгууллага  өдий хүртэл нүүрсээр халдаг, цагт 50 км хурдтай галт тэргээр үйлчилж байгаа нь салбарын хөгжил хаана яваагийн илрэл. Түүнчлэн зөвхөн зорчигч тээврийн үйлчилгээнээсээ жилд 32 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилладаг. Энэ мэт эдийн засаг, хөгжлийн бугшсан асуудлаа  хуулийн өөрчлөлтөөр залруулж, монополийг задлах бодлого боловсруулах ёстой байв. Гэвч шаардлага хангахуйц хуулийн төсөл боловсруулаагүй, төслөө УИХ-аар хэлэлцүүлэн дэмжлэг авч чадаагүйд харамсч буйгаа илэрхийлэв.

Шүүхийн тухай хуулийн төслийн талаар тус хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр мэдээлэл өгч, гишүүдийн асуултад хариуллаа.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, “ШЕЗ-ийн гурван гишүүнийг Хүний эрхийн комиссынхтой ижил томилгооны сонсгол хийж УИХ сонгон шалгаруулна гэж байна. Хүний эрхийн комисст бизнес, улс төрийн бүлэглэлээс хэн ч оролцохгүй. Харин ШЕЗ-д нэр дэвших нь бүлэглэлүүдийн лобби явна. Тэгэхээр энэ заалтыг эсэргүүцэж байна” гэлээ.

УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Н.Ганибал, ажлын хэсгүүд яагаад  өөр өөр зарчмын зөрүүтэй санал гаргаад байгаа талаар лавласан. УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, иргэдээс асууна, нээлттэй сонсгол хийнэ гэдэг сайхан үгээр далдалж, улс төрийн сонирхолоо ард түмнээр баталгаажуулдаг байдлыг шүүмжлэв. Гишүүд шүүх хараат бус ажиллах, иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангасан хууль болох ёстой гэдэгт санал нэг буйгаа илэрхийлсэн. 

Харин Тагнуулын байгууллага одоогийн хуулиар дарга, дэд даргатай байгаа. Хуулийн өөрчлөлтөөр  Тэргүүн дэд даргын албан тушаал нэмэхээр тусгасан. Мөн хамт хэлэлцэх  Зэвсэгт хүчний тухай хуулийн төслөөр  Хилийн тагнуулын алба , Цэргийн тагнуулын газрыг буцаан сэргээхээр төсөл боловсруулжээ. Одоогоор хил, зэвсэгт хүчний тагнуулын алба Тагнуулын ерөнхий газарт харьяалагдан ганцхан албан тушаалтан хариуцан ажиллаж байгаа. Мөн “Зэвсэгт хүчний хөгжлийн сан”-г Засгийн газрын тусгай сангаас салгахаар тусгажээ. Гишүүд, шилжилтийн улмаас ТЕГ-аас Зэвсэгт хүчинд шилжих ажилтнуудын цалин, ажиллах нөхцөл хэр өөрчлөгдөх, нэгдмэл үйл ажиллагаа нь яаж хангагдах, ажлын хийдэл, давхардал үүсэх  талаар лавлаад хэлэлцэх эсэхийг дэмжив.

Хуулийн төслүүдээс гадна Ерөнхий сайдын шийдвэрээр айл өрхийн хэрэглээний зарим төлбөрийг Эрдэнэт үйлдвэрээр төлүүлэх асуудалтай холбоотой санал солилцов. Ардчилсан нам засгийн эрхийг барьж байх үедээ Эрдэнэтийн 49 хувийг монголдоо авах шийдвэрийг гаргаж байсан. Үүний үр дүнг өнөөдөр нийтээрээ хүртэж байна. Баялгаа эх орондоо үлдээж, үр шимийг нь хүртэх боломж гаргасан тухайн үеийн Ерөнхий сайд, ардчилсан намын гишүүд өнөөдөр буруутан болж байгаад харамсч байгаагаа илэрхийллээ.

Х.Баттулга: Засгийн газрын шийдвэр иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжих чухал алхам боллоо
Х.Баттулга: Засгийн газрын шийдвэр иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжих чухал алхам боллоо
 
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​