fbpx Б.Лхагвасүрэн: Бизнесийн харилцааны суурь зарчмаа эвдэлгүйгээр эрсдэл болон зардлаа хуваалцсанаар хүндрэлийг хохирол багатай даван туулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
12 минут 0 секунд

Б.Лхагвасүрэн: Бизнесийн харилцааны суурь зарчмаа эвдэлгүйгээр эрсдэл болон зардлаа хуваалцсанаар хүндрэлийг хохирол багатай даван туулна

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй Мөнгөний бодлогын хорооны 11-р сарын ээлжит бус хурлын шийдвэрийн талаар ярилцлаа.

-Ковид 19 вирус дотоодод тархсанаар эдийн засагт шинэ, илүү эрсдэлтэй нѳхцѳл байдал үүслээ. Тѳв банк энэ үед ямар арга хэмжээг авч байна вэ?

-Монголбанк цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулж, ѳрх, бизнес эрхлэгчид болон санхүүгийн байгууллагуудад тулгарч буй санхүүгийн хүндрэлийг зөөлрүүлэхэд чиглэсэн бодлогыг  оны эхнээс хэрэгжүүлээд явж байна. Энэ удаад дотоодод халдвар тархсан шинэ нѳхцѳл байдлыг харгалзан Мѳнгѳний бодлогын хороо шокыг зѳѳлрүүлэхэд чиглэсэн багц шийдвэрийг гаргалаа. Нэгдүгээрт, мѳнгѳний бодлогын хүрээнд бодлогын хүүг дахин 2 нэгж хувиар буулгаж, түүхэн доод 6 хувьд хүргэсэн. Түүнээс гадна, 8.5 хувь байсан банкны тѳгрѳгийн заавал байлгах нѳѳцийн хувь хэмжээг 2.5 нэгж хувиар бууруулж 6 болгов.

Хоёртдугаарт,  макро зохистой бодлогын хүрээнд хэрэглээний зээлд бүтцийн ѳѳрчлѳлт хийж, эргэн тѳлѳлтийн хугацааг сунгах арга хэмжээг 2021 оны долдугаар сарын 1 хүртэл үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Гуравдугаарт,  ЖДҮ болон уул уурхайн бус экспортыг дэмжих санхүүжилтийн хэрэгслийг нэвтрүүллээ. Эдгээр нь санхүүгийн болон эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжих зорилготой. Мөнгөний бодлогын хорооны дээрх шийдвэрүүдээс гадна бизнесийн зээл болон хэрэглээний зээл, ипотекийн зээлүүдийн үндсэн өр болон хүүний төлөлтийг хойшлуулсан өмнөх арга хэмжээ, шийдвэрүүдийг дээрх хугацаатай нийцүүлэн үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.  

-Зээлийн эргэн тѳлѳлтийг хойшлуулах шийдвэр нь эдийн засгийн хямралын үед иргэдэд нэн түрүүнд, шууд нѳлѳѳлѳх шийдвэр болов уу. Бусад зээлийн хувьд яах вэ?

-Цар тахлаас болж орлого нь хумигдсан ѳрх, бизнесүүдийн зээлийн эргэн тѳлѳлтийг түр хойшлуулснаар санхүүгийн дарамт нь зөөлөрсөнөөр дампуурал, хүндрэлийн эрсдэл буурна. Монгол улсын санхүүгийн салбар банкны салбар дээр тогтож байгаа гэдэг утгаар банкны харилцагч, олон нийтээс хүсч байгаа, мөн танхим зэрэг олон нийтийн байгууллагаас гаргаж байгаа саналыг харгалзан тодорхой хугаацаанд зээлийн үндсэн өр, хүүг төлөхгүй байхаар хугацаа сунгаж байгаа нь том дэмжлэг болно гэж харж байгаа. Зөвхөн ипотекийн зээлийн хувьд  сая шийдвэр гарснаас хойш богинохон хугацаанд 34 мянган иргэний 2 их наяд орчим төгрөгийн зээл хойшлуулах хүсэлтийг шийдвэрлээд байна. Эхний вакцинууд амжилттай туршигдахын зэрэгцээ гадаад худалдааны том түнш орны эдийн засгийн гүйцэтгэл, тѳлѳв нь сайжирч гадаад орчинд эерэг ѳѳрчлѳлтүүд бий болно гэж харж байна.

Харин дотоод нөхцөл маань өнгөрсөн сарын дундаас эрс өөрчлөгдлөө. Гол нь дотоод дэгдэлтийн эрсдлээ маш хурдан хяналтандаа оруулах хэрэгтэй. Ингэснээр эдийн засаг ажиллаж эхэлнэ. Хүндрэлийн үед иргэд зээлд тѳлѳх мѳнгѳѳ хэрэглээндээ зарцуулж ѳрхийн хэрэглээ огцом унахгүй байх нь аж ахуйн нэгжүүдийн борлуулалт, бизнесийн үйл ажиллагааг ч давхар дэмжих юм. Монголбанкны зүгээс аль болох зээлдэгчдийн төлбөрийн чадварыг нарийвчлан харгалзан үзэж эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэх талаар банкуудад чиглэл өгсөн. Тэгэхээр энэ нь иргэд, бизнесийн байгуллагууд, санхүүгийн системийг бүхэлд нь харсан шийдвэр.

-Мѳнгѳний бодлогын хорооны хурлаас ЖДҮ бол уул уурхайн бус экспортыг дэмжих санхүүжилтийн хэрэгслийг нэвтрүүлсэн нь анхаарал татаж байна. Тѳв банк эдийн засгийг дэмжихийн хуучин үнэ тогтворжуулах хөтөлбөрт шилжив үү гэх болгоомжлол байна?

-Шуудхан хэлэхэд үгүй.  Энэ хэрэгслийн онцлогыг товч тайлбарлая. Нэгдүгээрт, репо санхүүжилт нь Тѳв банкны уламжлалт бодлогын арга хэрэгсэл бѳгѳѳд Ковид 19-ийн үед хугацааг уртасгаж, барьцаа хѳрѳнгөний төрлийг өргөжүүлснээр нѳхцѳлийг нь илүү уян хатан болгосон. Хоёрдугаарт, хүү, хэмжээ нь төв банкны санхүүжилтийн хэрэгслийн нөхцѳлөөр макро орчин болон зах зээлийн төлөвтэй уялдуулан Мөнгөний бодлогын хорооноос улирал бүр тодорхойлох учраас зах зээлд том гажуудал үүсгэх эрсдэл бага, ханшид үзүүлэх дарамт нь бага байх болно. Гуравдугаарт, банк ЖДҮ болон уул уурхайн бус  экспортын чиглэлээр олгосон өөрийн зээлийн багцыг үнэт цаасжуулж, тэр хэмжээгээр энэ санхүүжилтийн хэрэгслээр урт хугацаатай эх үүсвэр авна.

Банкууд зээлдэгчийн эрсдэлийг үнэлж зээлээ олгох тул экспортыг дэмжих зорилгодоо чиглэсэн үр дүнтэй санхүүжилт байх болно гэж хүлээж байгаа.  Ер нь макро агуулгаараа энэ бол банкнаас олгох зээлийн тасалдлыг арилгах зорилготой арга хэмжээ гэж ойлгож болно. Хөл хорионы дэглэм нь дийлэнх бизнесийн үйл ажиллагаа болон хэрэглээг хязгаарладаг. Энэ нь эргээд зах зээлийн эрсдлийг нэмэгдүүлж, банкны шалгуураар зээлдэгч хэт эрсдэлтэй харагддаг учир зээл гарахгүй байгаа энэ үед төв банкнаас эх үүсвэр нийлүүлж шаардлага гарч байна. Нөгөө талаас харьцангуй хямд хүүгээр дээрх салбаруудын зээлүүдийг дахин санхүүжүүлэх бололцоог олгоно.

-Цар тахлын хүнд үед маш их дэмжлэг шаардлагатай гэсэн хэлэлцүүлэг их өрнөж байна. Тухайлбал, зээлийн хүүг зогсоох гэдэг ч юм уу. Энэ талаар та байр сууриа илэрхийлнэ үү?  

-Хамгийн гол зарчим бол эрсдэл болон зардлаа талууд хуваалцах ёстой. Бас эдийн засаг, санхүүгийн цаашид тогтвортой үргэлжлэх харилцаа, үүрэг хариуцлага, түүнтэй холбоотой урт хугацаанд баримтлах ёстой үндсэн зарчмаа эвдэж болохгүй. Тухайлбал, зээлдэгч-зээлдүүлэгчийн харилцааны хувьд нэг нь хожих эсвэл эрсдэлгүй байх тухай асуудал огт байж болохгүй. Банк болон зээлдэгч хоёр эрсдэл болон алдагдлаа хуваалцах тал дээр зөвшилд хүрэх нь чухал. Төрийн зүгээс үүнд дэмжлэг үзүүлж мөн чадах хэмжээгээр хуваалцахыг зорьж байна. Энэ агуулгаар бодлогын шийдвэрүүд гарч байгаа. Ерөнхийдөө бол бодлогын хүү, төгрөгийн эх үүсвэрийн хувьд заавал байлгах нѳѳцийн хувь хэмжээг бууруулсан шийдвэр нь банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг нэмэгдүүлж улмаар зээлийн нөхцѳлийг зөөлрүүлэх, зээлийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх нөлөөтэй. Эцэст нь зээлдэгч, зээлдүүлэгч аль аль нь хожно. Банкинд богино хугацаандаа ачаалал үүсэх эрсдэл бий. Энэ тохиолдолд Төв банк банкуудын хувьд эцсийн зээлдүүлэгчийн хувьд тогтвортой байдлыг нь дэмжиж ажиллана. Мөн ковид19-ын дараах эдийн засаг, санхүүгийн зах зээлийн асуудлыг байнга бодолцож тооцож байх нь Төв банкны үүрэг гэдгийг мартах учиргүй.

-Оны эхэнд 11 хувь байсан бодлогын хүү одоо түүхэн доод түвшин болох 6 хувьд хүрснээр инфляц ѳсѳх эсвэл тѳгрѳгийн ханш унах дарамт ихсэхгүй юу?

-Ковид-19 цар тахлын нѳлѳѳгѳѳр эдийн засаг саарах эрсдэл нэмэгдсэн үед бодлогын хүүг шийдвэртэй алхмаар буюу 2 нэгж хувиар бууруулах орон зайг инфляц, ханш аль аль нь олгосон. Инфляц сүүлийн саруудад бага түвшинд (10-р сарын байдлаар 2.4 хувь) хадгалагдаж, цаашид ч бага байх төсөөлөл харагдаж байна. Эдийн засгийн сэргэлттэй уялдан инфляц өсөх ч Тѳв банкны зорилтот түвшинд байх боломжтой гэж харж байна. Төгрөгийн ханшийн хувьд харьцангуй тогтвортой байгаа. Үүнд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байна. Тухайлбал, мөнгөний бодлогын төлөв зохистой байгаа, энэ хүнд үед экспортын орлого харьцангуй сайн байлгах чиглэлээр Засгийн газрын үйл ажиллагаа үр дүнтэй байна, энэ жилийн болон ирэх жилийн томоохон гадаад төлбөрүүдийг шийдвэрлэсэн, саарал жагсаалтаас гарсан гээд Ковидыг эс тооцвол эдийн засагт тодорхой ахиц дэвшлүүд бий. Энэ эерэг хүчин зүйл нь эргээд эдийн засагт болон төгрөгт итгэх итгэлийг дэмжиж байна. Валютын нѳѳц 8-9 сарын импортыг хангахад түвшинд байгаа бөгөөд энэ оныг 4 орчим тэрбум ам.долларын нөөцтэй давах болов уу гэж хүлээж байгаа.

-Цар тахлын үед Тѳв банк дотоод үйл ажиллагаагаа хэрхэн явуулж байна вэ?

-Үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх нөөц төлөвлөгөө маань анх удаа амьдрал дээр жинхэнэ утгаараа хэрэгжиж байна. Тооцоо, судалгаа, хурал уулзалт, дата хандалт, баримт бичиг боловсруулалт, танилцуулга гээд ер нь виртуал байдлаар ихэнх ажлаа зохион байгуулж ирлээ. Монголбанк ямар ч нѳхцѳл байдалд үйл ажиллагааны хэвийн тасралтгүй байдлаа хадгалж, хуулиар ногдсон үндсэн зорилтуудаа хангахын тѳлѳѳ ажиллана. Бодлогын шийдвэрүүдийг цаг алдалгүй гаргах, тѳлбѳрийн системийн найдвартай байдлыг хадгалах, банк, санхүүгийн зах зээлийн тасралтгүй үйл ажиллагаа болон эмиссийн үйлчилгээ зэрэг Тѳв банкны үйл ажиллагааг тогтвортой хэвийн үргэлжилж байна. Цар тахлын үед ажилтнуудаа зайнаас ажиллуулах, зайлшгүй оффист ажиллах ажилтнууд халдвар хамгааллын дэглэмийг чанд мѳрдѳх зэрэг үйл ажиллагааны эрсдэлийг бууруулах арга хэмжээг авч ажиллаж байна.

-Эдийн засгийн ирээдүйн төлвийг та хэрхэн харж байна вэ?

-Монголбанкны сүүлийн төсөөллөөр ирэх оны эдийн засгийн өсөлт 6 орчим хувь гэж үзэж байна. Цар тахлын дотоод тархахаас өмнө 8-9 орчим хувийн суурь хүлээлттэй байсан. Эдийн засгийн үйл ажиллагаа хөл хорионоос ихээхэн шалтгаалж байна. Тиймээс дотоод тархалтаа аль болох богино хугацаанд цурманд оруулах шаардлагатай. Бизнесийн идэвх сулардаг өвлийн улирал дахь хөл хорионоос илүү ирэх хавар хөл хориогүй байх нь бизнесийн сэргэлтэд их чухал. Ер нь дотоод тархалтаа шийдвэрлэх асуудал байгаа болохоос гадаад орчин бол эерэг тал руугаа тасралтгүй өөрчлөгдөж байна. Хүнд цаг үе ч удаан үргэлжлэхгүйгээр ирэх жилээр хязгаарлагдаж байгаа тул дунд хугацааны төсөөлөл харьцангуй өөдрөг байна. Тийм учраас өрх болон бизнес, зах зээлийн зарчмаа богино хугацааны бэрхшээлийн золиосонд алдчихалгүйгээр сайн цагтай золгох нь чухал байна.

Хотын дарга Д.Сумъяабазар ЕСБХБ-ны суурин төлөөлөгчтэй уулзлаа
Хотын дарга Д.Сумъяабазар ЕСБХБ-ны суурин төлөөлөгчтэй уулзлаа
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​