Өчигдөр гурван настай хүүхэд угаартаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн гуравдугаар хорооны 44 дүгээр байрны .. тоот айлд гал гарчээ. Тус айлын унтлагын өрөөний тавилгууд шатсаны улмаас 3 настай Д нь ил харагдах гэмтэл, шархгүй угаартсан байдалтай нас барсан байна. Тэрбээр 9 настай ах Ч-гийн хамт байжээ.
Мөн угаарын хоёр ч дуудлага бүртгэгдсэн байна. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын .. тоотол 59 настай Н угаартсан, Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны Сургуулийн ... тоотод 50 настай Э, 28 настай М, 23 настай Д, нэг сартай 4 нарын дөрвөн хүн угаартсан байна.
Уг хэргүүдийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж.