fbpx Б.Энхбаяр: Хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар улс төрийн нөлөө бүхий этгээдийн гүйлгээ эрчимтэй хяналтад байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 35 секунд

Б.Энхбаяр: Хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар улс төрийн нөлөө бүхий этгээдийн гүйлгээ эрчимтэй хяналтад байна

 

ХЗДХ-ийн дэд сайд Б.ЭНХБАЯРТАЙ цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар танай яам ажиллаж байна. Та бүхний тайлбарлаж байгаагаар хуулийн төслийг баталснаар санхүүгийн салбарт сөрөг нөлөө үзүүлэх олон улсын хориг арга хэмжээ, эрсдэлээс сэргийлэх ач холбогдолтой. Хамгийн гол нь хариуцлагын тогтолцоо сайжирна гэж байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Иргэний хувийн дансны гүйлгээ, түүнд байршуулсан мөнгөн хөрөнгө нууцын зэрэглэлтэй байдаг. Тэр утгаараа сэжиг бүхий гүйлгээг олон нийтэд ил болгож зарладаггүй. Зөвхөн Санхүүгийн мэдээллийн албанд мэдээллийг хянаж, гэмт хэргийн шинжтэй байвал хууль хяналтын байгууллагад шилжүүлэн, шалгуулдаг. Тэгвэл энэхүү хуульд эрчимтэй хяналтад байх ёстой гүйлгээг нарийвчилж, нэр зааж оруулж өгсөн. Өөрөөр хэлбэл, улс төрийн нөлөө бүхий этгээдийн гүйлгээ байнгын хяналтад байна гэсэн үг юм.

-Улс төрд нөлөө бүхий этгээд гэдэгт ямар хүмүүс багтаж байна вэ?

-Төрийн өндөр албан тушаалтан буюу УИХ, Засгийн газрын гишүүд, УИХ-аас томилогддог байгууллагын удирдлага яамны дэд сайд нар, төрийн нарийн бичгийн дарга, нийслэлийн Засаг дарга болон ИТХ-ын төлөөлөгчид болон тэдэнтэй ойрын хамаарал бүхий хуулийн этгээдийн гүйлгээг байнгын хяналтад байлгана гэсэн үг.

-Дээрх ангилалд төр, засгаас зохион байгуулсан томоохон тендерт оролцож, ялалт байгуулсан аж ахуйн нэгжийн удирдлагууд багтах уу?

-Хувийн аж ахуйн нэгжүүд орохгүй. Хэрэв тэдний гүйлгээ үнэхээр сэжигтэй байна, хянах шаардлагатай гэж үзсэн тохиолдолд хуулийн байгууллага шалгаж болно. Үүнээс гадна энэ хуулийн гол онцлог нь зөвхөн Санхүүгийн мэдээллийн албанд банк, банк бус санхүүгийн байгууллагаас мэдээлэл ирүүлсэн тохиолдолд хянадаг байсан бол үүнийг өргөтгөж аливаа худалдах, худалдан авах болон арилжааны шинжтэй гүйлгээнд оролцож байгаа хуульч, нотариатч, алт үнэт эдлэл худалдан авч, гаргаж байгаа этгээдүүдийг хяналтад оруулж байгаа юм. -Банк, санхүүгийн байгууллага нь өөрсдөө оффшор бүсээс хөрөнгө татсан тохиолдолд, эсвэл санхүүжилтээ оффшор бүс нутгаас авч байвал яах вэ? -Дээр хэлсэнчлэн хувь хүний болон хуулийн этгээдийн гүйлгээнд хяналт тавих асуудлыг тодорхой этгээдийн хүрээнд хийхгүй бол хэт өргөжүүлэх нь сөрөг талтай. Учир нь, Монголын банк, санхүүгийн байгууллагад хэн ч итгэж мөнгөө хадгалуулахгүй шүү дээ. Өөрийнх нь гүйлгээ бүрийг хэн дуртай татварын болон мэргэжлийн хяналтын байцаагч хянадаг болговол банкны салбар болон иргэд хоорондын итгэлцэл нь үгүй болно. Тиймээс үүнийг мэргэшсэн тусгай Санхүүгийн мэдээллийн алба л хянана. Өөр этгээд оролцохгүй.

-Засгийн газраас оффшорын бүс нутгийн жагсаалтыг шинээр баталж, төрийн албан хаагчдыг оффшор бүсээс хөрөнгөө татах хугацааг сунгасан. АТГ болон ХЗДХЯ оффшорчидтой тэмцэх хуулийн зохицуулалт дутмагаас хүч хүрэхгүй байна гэх асуудлыг хөндөж байна. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

-Хүч хүрэхгүй, дутаад байх зүйлгүй. Гол нь шүүхийн өмнө нотлох баримт болох уу, үгүй юу гэдэг нь л асуудал. Хүний гэм буруутайг зөвхөн шүүхээр шийднэ. Жишээ нь, Бат гэдэг хүн энд, ийм данстай байна гэдгийг баталгаажуулсан тамгатай цаас, баримт хэрэгтэй болно. Өөрөөр хэлбэл, түүний хөрөнгийг хадгалж байгаа оффшор банкнаас баримт шаардлагатай. Тэр баримтыг авч байж л хүнийг шүүхийн өмнө гэм буруутайг нь нотолж, яллана. Түүнээс биш хэн нэгэн иргэний амаар, эсвэл хэвлэлд гарсан мэдээллээр хүнийг яллаж болохгүй. Энэ утгаараа нотлох баримтыг баталгаажуулах асуудал нь гарцаагүй олон улсын гэрээ хэлэлцээрийн хүрээнд илүү эрчимтэй явна. Энэ нь ганц Засгийн газрын хийх ажил биш. Прокурор, АТГ, ХЗДХЯ-ны хамтын ажил.

-УИХ-ын нэр бүхий гишүүд Зөрчлийн тухай хуульд засах шаардлагатай хэд хэдэн заалт бий гэсэн асуудал тавьж байна. Энэ хуулийг эргэн харах боломж бий юү?

-Зөрчлийн тухай хуулийг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж байгаа нийт хууль тогтоомжийн 40 хувийг хөндөж боловсруулсан. Өөрөөр хэлбэл, энэ хуулийг маш өргөн хүрээг хамарч зохицуулсан гэсэн үг. Энэ хуулиар Монгол Улсад жилд үйлдэгдэж байгаа 1.5 сая гаруй буюу өдөрт хэдэн 10 мянгаараа үйлдэгддэг харилцааг зохицуулж байгаа юм. Тэгэхээр яг ямар төрлийн зөрчилд зохицуулалт хийх гээд байгааг мэдэхгүй байна.

М.ЭНХЦЭЦЭГ

АТГ-т шалгагдаж буй Ц.Цогзолмаа танд ШАГНАЛ тараахаас өөр хийх ажил алга уу?
АТГ-т шалгагдаж буй Ц.Цогзолмаа танд ШАГНАЛ тараахаас өөр хийх ажил алга уу?
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​