Монгол Улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавирусийн халдварын нөхцөл байдал ямар байсан талаар ЭМЯ мэдээлэл хийж байна. Өчигдөр халдварын 1 тохиолдол Сэлэнгэ аймагт илэрчээ. Тухайн иргэн нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал гэнэ. Харин бусад голомт болох Улаанбаатар, Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр, Дорноговь аймагт халдвар илрээгүй байна.
Ингэснээр дотоодын халдвар 465, улсын хэмжээнд нийт 918 болжээ. Эдгэрсэн хүмүүс нийт тохиолдлын 41.8 хувь байна.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР