Нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн нэгдүгээр хэсгийн 3-р гудамжинд гэр шатаж, 4, 6 настай хоёр хүүхэд шатаж, амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, галын дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 14:32 цагт очиж, иргэн Б-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан байна.
Тус гал түймэрт А /4 настай, эмэгтэй/, А /6 настай, эрэгтэй/ нар өртөж нас барсан байсан тул цогцсуудыг тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ. Бага насны хүүхэд гал түймэрт өртөх эрсдэл гарсаар байгааг томчууд эцэг эхчүүд анхааралдаа авахыг сэрэмжлүүлж байна.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР