
УБ-Франкфурт чиглэлийн эхний тусгай үүргийн нислэг өнөөдөр 11:19 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр 160 иргэн эх орондоо ирсэн. Эдгээр иргэдийг ХӨСҮТ, Сүнжин гранд, Амар зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ. Мөн 12 дугаар сард Франкфурт чиглэлд хоёр удаагийн нислэг үйлдэж, иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулж байна.