fbpx Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон коронавирусийн халдвар авчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 51 секунд

Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон коронавирусийн халдвар авчээ

Франц улсын ерөнхийлөгч Эммануэл Макрон коронавирусийн халдвар авсан нь шинжилгээгээр тогтоогдож, тусгаарлагдсан тухай BBC агентлаг дөнгөж сая мэдээллээ.

Дэлхийн аж үйлдвэржсэн их долоон гүрний удирдагчдаас Covid-19 өвчнөөр гурав дахь хүн өвчилсөн нь энэ юм.

Өмнө нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон нар коронавирусийн халдвараар өвчлөөд эдгэрч байв. Франц улс нь коронавирусийн халдварын 2.4 сая батлагдсан тохиолдолтойгоор Баруун Европт нэгд, дэлхийд тавд жагсаж байгаа бол 59 мянга гаруй хүн нас барсан үзүүлэлтээр Итали, Их Британийн дараа Европт гуравт, дэлхийд долоод жагсаж байна.

Эх сурвалж: shuurhai.mn

БЗД-ийн Нэгдсэн эмнэлэгт гарсан “Ковид 19” халдварын тохиолдол 9-өөр нэмэгджээ
БЗД-ийн Нэгдсэн эмнэлэгт гарсан “Ковид 19” халдварын тохиолдол 9-өөр нэмэгджээ
 
Ж.СОРОНЗОН: 30 ЖИЛ БАГШИЙН ЭРЭЛД
Ж.СОРОНЗОН: 30 ЖИЛ БАГШИЙН ЭРЭЛД
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ