fbpx Б.Лхагвасүрэн: Банкууд 2.2 их наяд төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулаад байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 42 секунд

Б.Лхагвасүрэн: Банкууд 2.2 их наяд төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулаад байна

Засгийн газраас ипотек, банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжид олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулах шийдвэрийг өнгөрсөн сард гаргасан. Тус арга хэмжээг банк, санхүүгийн байгууллагууд энэ сарын 1-нээс, ирэх долоодугаар сарын 1 хүртэлх хугацаанд хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Ингэхдээ иргэд, аж ахуйн нэгжийн үндсэн болон хүүгийн төлбөрийг зээлдэгчийн хүсэлтэд үндэслэж хойшлуулах, үлдэгдэл төлбөрийг нэмэхгүйгээр зээлийн гэрээний хугацааг сунгах зохицуулалтыг хийж байгаа юм. Тухайлбал, банкууд иргэдээс ирүүлсэн ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулах хүсэлтийн 92 хувийг шийдвэрлэжээ. Зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах болсон нь эдийн засгийн хямралын үед иргэдэд нэн түрүүнд, шууд нөлөөлөх шийдвэр юм.

Энэ тухайд Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлэхдээ “Монгол Улсын санхүүгийн гол ачаалал банкны салбар дээр тогтсон. Энэ утгаараа өнөөгийн тулгарсан хүндрэл бэрхшээлийг зөөлрүүлэх шийдвэр гаргахад харилцагч, бизнесийн байгууллагуудын саналыг харгалзан үзэх нь зайлшгүй юм.Тиймээс цар тахлаас болж орлого нь хумигдсан өрх, аж ахуйн нэгжүүдийн хэрэглээний болон бизнесийн зээлийн үндсэн төлбөр, хүүг төлөхгүйгээр хугацааг сунгах арга хэмжээг хэрэгжүүлэхээр болсон. 

Ингэснээр санхүүгийн эрсдэл үүсэх дарамт, хүндрэлийг бууруулахад дэмжлэг болно гэж үзэж байна. Иргэн, байгууллагуудаас хүсэлтүүд ирж байна. Ипотекийн хөнгөлөлттэй зээлийн төлбөрийн эргэн төлөлтийн хувьд энэ сарын 11-ний байдлаар 2.2 их наяд төгрөгийн 41.5 мянган иргэний хүсэлтийг банкууд хойшлуулсан байна. Энэ мэт бүх төрлийн зээл хойшлуулах ажлыг гүйцэтгэсээр байгаа юм. Эдийн засгийн хөдөлгөөн суларсан энэ үед иргэд зээлд төлөх мөнгөө хэрэглээндээ зарцуулж, өрхийн хэрэглээ огцом унахгүй байх нь аж ахуйн нэгжүүдийн борлуулалт, бизнесийн үйл ажиллагааг давхар дэмжих ач холбогдолтой. Тиймээс Монголбанкны зүгээс аль болох зээлдэгчдийн төлбөрийн чадварыг нарийвчлан харгалзан үзэж, эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэх талаар банкуудад чиглэл өгч ажиллаж байна. Энэ нь иргэн, бизнесийн байгууллага, санхүүгийн системийг бүхэлд нь харсан шийдвэр гэж ойлгож болно” гэв.

М.Энхцэцэг

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Ц.Даваасүрэн: Сэтгэл гаргавал хэдхэн жилд л хөгжилтэй улс болно

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​