fbpx Ногоон дара эх бурхныг дахин хуулбарлах боломжгүй, нэрэх аргаар цутгасан гэжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Entertainment Манай 76
Огноо
Унших
3 минут 53 секунд

Ногоон дара эх бурхныг дахин хуулбарлах боломжгүй, нэрэх аргаар цутгасан гэжээ

Өндөр гэгээн Занабазарын алдарт бүтээл Ногоон дара эх бурхан хулгайд алдагдсан, хуулбар бүтээл нь Богд хааны ордон музейд байдаг хэмээн олон нийтийн сүлжээнд багагүй шүүмжлэл дагуулж буй билээ. Манай улсад түүхий үнэт бүтээл хулгайд алдагддаг, олон улсад үзэсгэлэнд оролцох нэрээр замаас нь алдагддаг бодит жишээ олон бий. Үүний нэгэн адил алдарт Дара эх бурханы бүтээл ч эрдсэлд орсон байх магадлалтай.  Учир нь эх хуулбарын хэмжээнээсээ зөрсөн гэсэн мэдээлэл гараад байгаа.

Тэгвэл энэ асуудлаар Богд хааны ордон музейн сан хөмрөг, бүртгэл судалгааны албанаас албан ёсны тайлбар хийжээ. Тус тайлбарт:

Богд хааны ордон музейн үзмэрт буй анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарын урласан “Ногоон дара эх” шүтээн нь 1706 оны орчим бүтээгдсэн болов уу хэмээн таамаглагддаг бөгөөд цагийн ороо бусгааг туулж өдгөө бидэнд өвлөгдөхдөө анхан эх төрхөөрөө үе дамжин ирсэн Дэлхийн урлагийн хойморт зохих ёсны байр сууриа эзэлсэн сод бүтээл билээ. Гурван цагийн бурхдын эх болох Ногоон дара эх нь нигүүлсэнгүй бодь сэтгэлт эх хүний сонгомол дүр бөгөөд Монгол эмэгтэйн төгс галбирыг бурхны тигтэй зохируулж, зөвхөн Занабазарын л гэх “төгс” тигийг бий болгосон төдийгүй уг урлалын чимэглэл болох тэргүүн дэх ригна, мөрөн тушаагаас дэлгэрсэн бадамлянхуа, алтан бумбалыг нь халхалж ядах нимгэн торго, завилгаат суудалтай галбирт нь төгс харьцаа бүхий боргоцойлон тулах бад зэрэг нь зөвхөн нэг цутгалтаар бүтээгдсэн мэт огт гагнаасгүй байдаг нь уг урлалын дахин давтагдашгүй чанарын нэг илэрхийлэл болдог. 

Дахин давтах, хуулбарлахын аргагүй илэрхийлэл нь зөвхөн Занабазарын л гэх тодотгол бүхий “нэрэх” аргаар цутгажээ. Энэ нь хүрлийг тодорхой сорьц бүхий есөн эрдэнээр баяжуулж дотроо хөндий цутгаж алтаар шарсан бөгөөд гагцхүү Занабазарын дэг сургууль буюу гарын шавь нарт нь л ингэж цутгах эрдэм чадвар байжээ. 

Тиймдээ ч орчин үеийн цутгуурын урлаг болоод шинжлэх ухаан ч /шинжлэх ухааны судалгаа хийгдээгүй ба хийх боломжгүй/ тоймтой тайлбар хийж чадахгүй байгаа нь “Ногоон Дара Эх”-ийн чинад нууц, үнэт чанар нь юм.

Гэтэл цахим орчинд хэн нэгний нэр хүндэд нөлөөлөхийн тулд уг бүтээлийг Занабазарын мутрын бүтээл бус хуулбар гэх ташаа мэдээллийг нийгмийн сүлжээгээр зориуд тарааж буй нь манай музейн ажилтан албан хаагч, урлаг судлалын эрдэмтэн мэргэд, гадаадын болон дотоодын мянга мянган үзэгч үйлчлүүлэгчдийг илтэд басамжилсан үйлдэл тул уг ор үндэсгүй мэдээлэлд автахгүй байх, улмаар түгээхгүй байхыг уриалж байна. 

Энэхүү зөвхөн ганц бүтээгдсэн сод бүтээлийг үзэх гэж гадна дотны судлаачид, аялагчид олон тоогоор ирдэг нь Монголд аялал жуулчлалыг татах томоохон бүтээгдэхүүн болдог төдийгүй манай улсын бахархалт шүтээн  тул ард олон хойч үедээ энэ мэт худал ховоор соёлын үнэгүйдлийг бүү тээгээч гэж хүсье” гэжээ.

Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР

"The Hu" хамтлаг дахин шуугиан тарьж эхэллээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​