Улсын хэмжээнд өчигдөр коронавирусийн халдвартай 18 тохиолдол бүртгэгджээ. Энэ нь Нийслэлийн Баянзүрх дүүрэгт байна.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэгт томоохон голомт болсныг ХӨСҮТ зарлалаа. Тодруулбал, өчигдөр 11 цагаас хойш нэмэгдэж 18 хүн халдвар авсан нь батлагдсан байна. Ингэснээр нийт 20 хүн тус эмнэлэгт халдвартай болох нь тогтоогдоод байна.
Одоогоор тус халдварууд хаанаас эхтэйг тогтоож чадаагүй байгаа аж.
Халдвар авсан хүмүүсийн ойрын болон 2 догч хавьтлын 645 хүнийг олж тогтоосноос 266 хүнийн тусгаарлажээ. Харин 469 хүнийг тандалтад байлгаж байна.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР