Ковид 19 вирусийн халдвар өнгөрсөн 24 цагт 12-оор нэмэгджээ. Үүний 6 нь нийслэлийн Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэгт гарсан халдварын голомтоос, үлдсэн нь 6 нь Германы Франкфуртын онгоцоор ирсэн зорчигчдоос илэрчээ.
Улаанбаатараас бусад голомтуудад халдвар илрээгүй байна.
Ингэснээр дотоодын халдвар 494, нийт батлагдсан тохиолдол 953 болсон хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдэгдлээ.
Эх сурвалж:shuurhai.mn Г.ОЧИР