fbpx ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМАНД АЖИЛЛАВ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
7 минут 35 секунд

ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМАНД АЖИЛЛАВ

Монгол Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Зам, тээврийн хөгжлийн яам, түүний харьяа байгууллага Иргэний нисэхийн ерөнхий газар, “МИАТ” ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар, үйлчилгээний төв, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгт ажиллав.

 

НИСЛЭГИЙН ҮНИЙГ НЭМЖ

АЧААЛАЛ ҮҮСГЭХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛАВ

Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн навигацийн болон нисэх буудлын үйлчилгээний хүчин чадлыг нэмэгдүүлэх, салбарын орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр хийж  байгаа ажлаа Ерөнхий сайдад танилцуулав.

Дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахал иргэний нисэхийн салбарт хүндрэл учруулж, сүүлийн жилүүдэд хурдацтай өсч байсан үзүүлэлтүүд энэ онд 50-иас дээш хувиар, өнгөрөлтийн нислэг 54, хөөрөлт, буулт 63, зорчигч, ачаа, шуудан 63 хувиар буурсан байна. Ингэснээр 2010-2019 онд өсөлттэй байсан Иргэний нисэхийн ерөнхий газрын орлого 48, агаарын тээвэрлэгч компаниудын борлуулалтын орлого 67 хувиар буурчээ.  Өнгөрсөн онд нэг сая 600 гаруй мянган хүн агаарын тээврээр үйлчлүүлж байсан бол энэ онд 460 мянга болсон байна.

“МИАТ” компанийн өнөөгийн байдлын талаар гүйцэтгэх захирал Д.Баттөр “Манай компани энэ оны эхний гурван улиралд 1657 нислэг үйлдэж 410 орчим тэрбум төгрөгийн орлого олохоор төлөвлөсөн ч 287 удаа нислэг гүйцэтгэн 130 тэрбум төгрөг олсон. Алдагдлаа багасгахын тулд тусгай үүргийн нислэгээс гадна карго нислэг үйлдэх, дотоодын аялал зохиох, MAX агаарын хөлгийг газарт ашиглах зэргээр ажиллаж байна” гэлээ.

“Хүннү Эйр” компанийн захирал П.Мөнхжаргал дотоодын нислэг, нисэх буудлын үйлчилгээг НӨАТ-гүй болговол тасалбарын үнэ 8-10 хувиар буурах боломжтойг хэлэв. Цаашид шатахуун, тээвэрлэлтийн зардлыг бууруулах, Хөгжлийн банкнаас таваас доошгүй жилийн хугацаатай, бага хүүтэй зээл олгох, эргэлтийн хөрөнгөөр дэмжихэд анхаарахыг хүслээ.

Агаарын тээвэрлэгч компаниудын хүссэн хэмжээгээр санхүүжилт өгч чадахгүй ч боломжтой бүх арга хэмжээг авна гэдгээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ. Хэдийгээр агаарын тээвэрлэгч компаниуд санхүүгийн хүндрэлтэй байгаа ч нислэгийн үнэ, тарифаа нэмж иргэдийн нуруун дээр ачаалал үүсгэхгүй байхад анхаарахыг захилаа.

Цаашид шинэ нисэх буудалд шилжих бэлтгэлээ сайтар хангахаас гадна тэнд ажиллах хүмүүс, суурьших иргэдэд шаардлагатай  орон сууц, сургууль, цэцэрлэг, нийтийн тээвэр, худалдаа, үйлчилгээ зэргийг цогцоор нь шийдвэрлэхэд анхаарахыг салбарын сайдад үүрэг болгов.  Иргэний нисэхийн салбарт сахилга, хариуцлагыг дээд зэргээр мөрддөг байх ёстойг сануулав.

 

ТӨМӨР ЗАМЫН

ДЭД БҮТЦИЙН АЖЛЫГ ГҮЙЦЭТГЭЖЭЭ

Ерөнхий сайд Зорчигчийн вагон ашиглалтын депо, Хөдөлгөөний хяналтын төвөөр орсны дараа нийгэмлэгийн удирдлага, албан хаагчидтай уулзав. “УБТЗ” ХНН оны эхний 10 сарын байдлаар 24,8 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1,7 сая тонноор илүү байна. Мөн хугацаанд 1,9 сая зорчигч тээвэрлэсэн нь өнгөрсөн онтой харьцуулахад 580 орчим мянган хүнээр бага гэсэн статистик мэдээ гарчээ. Энэ нь “Ковид-19” цар тахлын улмаас олон улсын зорчигч тээврийн галт тэрэг үйлчилгээнд явахгүй байгаатай холбоотой юм. 

Нийгэмлэгийн хамт олон газрын тос боловсруулах үйлдвэрийн 27 км төмөр замын дэд бүтцийн ажлыг гүйцэтгэж, Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын дээд бүтцийг барихад оролцон 88,5 км зам тавиад байна. Сүүлийн гурван жилд мөн 15 шинэ зүтгүүр, өртөөний замд сэлгээний ажил гүйцэтгэх гурван зүтгүүр аваад байгаа тухай Замын дарга Д.Жигжиднямаа танилцуулсан.

МОНП-1, МОНП-2 зээлийн өрийн үлдэгдлийг шийдвэрлэх талаар ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ гэдгээ Ерөнхий сайд хэллээ. Цаашид  дотоодын аж ахуйн нэгж, байгууллагуудыг ачааны галт тэргээр эрх тэгш хангах, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, хариуцлага, сахилга батаа сайжруулахыг чиглэл болголоо. Мөн Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян-Ханги  чиглэлийн төмөр замын дээд бүтцийн болон барилга, зураг төслийн ажлыг хугацаанд нь чанартай хийж дуусгах шаардлагатайг хэлэв.

 

“НУТГИЙН ЗАМ” ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Зам, тээврийн хөгжлийн яам, харьяа байгууллагад ажилласныхаа дараа төрийн албан хаагчидтай уулзлаа.

Ирэх дөрвөн жилд улсын төсөв, гадаадын зээл, тусламж, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд 2022 км хатуу хучилттай зам, 1172 у/м төмөр бетон гүүр барина. Мөн 40 гаруй сум, суурин газрыг хямд өртөгтэй замаар холбох “Нутгийн зам” төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж буйгаа Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар танилцуулав.

Энэ онд 123 чиглэлийн 2,000 орчим км автозам болон 27 байршилд 1,400 орчим у/м төмөр бетон гүүрийн барилгын ажил үргэлжилж байна. Хот хоорондын тээвэрт явж байгаа автомашинуудын паркийг шинэчлэх, автотээврийн салбарын байгууллагууд, замын засвар, арчлалтын компаниудыг яамны бүтцэд оруулах шаардлагатай гэж сайд Л.Халтар үзэж байна.

Үүнийг ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд чиглэл болгов.

Мөн 2021 онд “Ковид-19” цар тахлаас үүдэлтэй хүндрэл, бэрхшээл үргэлжилнэ гэж тооцон ажлаа төлөвлөхийг захилаа.  Улс хоорондын ачаа тээвэрлэлтийн зөвшөөрлийг ил тод, нээлттэй, хүний хүчин зүйлээс үл хамааран шууд захиалж авах боломжийг бүрдүүлэх нь чухал байгааг тэмдэглэв. Гагцхүү хууль дээдэлж, иргэддээ түргэн шуурхай үйлчилдэг байх нь төрийн албан хаагчдын үүрэг гэдгийг санууллаа.

Цаашид:

-Замын засвар, арчлалтыг жилийн турш хийж байх

-Улаанбаатар-Өвөрхангай чиглэлийн 58 км авто замын засвар, шинэчлэлт, Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км авто замын ажлыг дуусгахад анхаарах  

-Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн 126,7 км хатуу хучилттай авто замыг тэмдэг, тэмдэглэгээтэй болгож бүрмөсөн дуусгах

-Улаанбаатар-Дархан чиглэлийн хөдөлгөөнийг хэсэгчилэн нээсэнтэй холбогдуулж хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулахад онцгой анхаарах

-Дархан-Алтанбулаг, Налайх-Баян сум чиглэлд дөрвөн эгнээ авто зам барих

-Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулахад онцгой анхаарч үр дүнтэй ажиллах, энэ хүрээнд тодорхой төсөл, шийдэл гаргах шаардлагатайг үүрэг болгов.

Мөн Ерөнхий сайд баруун гар талдаа жолооны хүрдтэй, урьд нь осолд орж байсан, эвдрэлтэй, долоо ба түүнээс дээш жилийн насжилттай автомашиныг хилээр оруулж ирэхийг хэдийнээс хориглохоо тодорхой болгох цаг болсныг энэ үеэр онцоллоо.

"ӨВӨЛД БИД БЭЛЭН" ӨДӨРЛӨГТ ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН 62 АЖ АХУЙ НЭГЖ ХАМРАГДЛАА
"ӨВӨЛД БИД БЭЛЭН" ӨДӨРЛӨГТ ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН 62 АЖ АХУЙ НЭГЖ ХАМРАГДЛАА
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​