Монгол Улс даяар ковид 19 вирусийн халдварын нөхцөл байдлын талаар ХӨСҮТ мэдээлж байна. Өнгөрсөн 24 цагт нийт 32 тохиолдол илэрснээс 31 нь Улаанбаатарт БЗД-ийн Нэгдсэн эмнэлгийн голомтоос илэрчээ. Нэг нь Франкфуртын нислэгээр ирсэн хүмүүсээс илэрсэн байна.
БЗД-ийн Нэгдсэн эмнэлгээс нийт 62 хүн халдвар аваад байна. Халдварын голомт ийнхүү нэмэгдэж байгаа нь анхны халдвар авсан хүмүүсийн ар гэрээс халдвар илэрсэнтэй холбоотой гэнэ.
Одоогоор тэдгээр иргэдийн ойрын болон 2 догч хавьтлын 1136 хүнийг олж тогтоон шинжилгээ хийж байна. Ойрын хавьтлын 622 хүнийг тусгаарлажээ.
Бусад голомтод халдвар илрээгүй байна.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР