Нийслэлийн БЗД-ийн Нэгдсэн эмнэлэгт гарсан шинэ халдвараар нийт 62 хүн өвчлөөд байгааг ХӨСҮТ мэдээллээ.
Тэдгээрийн 12 нь эмнэлгийн ажилтан байгаа бол 6 нь сахиур байгаа аж. Мөн энэ сарын 11-16-ны хооронд тус эмнэлэгт хэвтээд гарсан 8 хүн халдвартай нь батлагдсан байна. Харин үлдсэн 36 хүн эмнэлэгт дотор хэвтэж байгаа өвчтөнүүд байгаа гэнэ.
Шинжилгээ авах ажил үргэлжилсээр байна.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР