Өвөрхангай аймаг Арвайхээр сум Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн барилга угсралтын ажил бүрэн дууслаа. Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраар ахлуулсан улсын комисс ажиллаж байнгын ашиглалтад хүлээн авлаа. Хөл хориог тогтоосон энэ цаг үед Барилгын хөгжлийн төв цахимаар улсын комиссд гишүүнээр оролцлоо. Барилга угсралтын ажлыг Баганат орд ХХК, ОСИБ-ЗТ ХХК-ны зураг төслөөр гүйцэтгэсэн байна.
АРВАЙХЭЭР СУМАНД БҮСИЙН ОНОШИЛГООНЫ ТӨВИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.